ЯАГААД ЧИ ШҮҮГЭЭНД ОРООД СУУЧИХАА ВЭ?!


Саяхан Бруно Фернандеш “Манчестер Юнайтед”-ын фанатуудад хандан захидал бичсэн. Тэр захидлын хэсгээс хүргэе.
...“Яг баталгаатай болоогүй бол ямар ч багийн тухай би сонсохгүй шүү гэж агентдаа үргэлж хэлдэг байлаа. Албан ёсны санал ирээгүй бол ажлаасаа хөндийрөхгүй гэсэндээ тэр л дээ. Тиймээс над руу агент залгаж ярихад ямар нэгэн юм болж гэдгийг ойлгож байлаа.
Мигелиэс дуудлага ирэхэд нь би хаалгаа хаагаад “За, Мигель?” гэлээ:
- Мэдээ дуулахад бэлэн үү?
- Ямар мэдээ?
- Чиний наймааны тухай.
- Хаашаа? “Тоттенхэм” үү?
- “Юнайтед”
- Чи тоглоод байгаа юм уу?
- Үгүй, үгүй. Үнэн. “Юнайтед”. Гэрээ гээд бүх зүйл бэлэн. Одоо чамаас л шалтгаална. Чи яамаар байна?
Үүнийг сонсоод би хариулж чадаагүй. Нулимсаа барих гэж хичээж байлаа. Уйлж буйгаа мэдэгдүүлэхгүй гэж нулимсаа барьж ядан байх тэр мэдрэмжийг та нар ч гэсэн мэднэ шүү дээ. Тийм үед юм ярьж чадахаа больдог доо.
- Бруно? Бруно? Байна уу?
Тэгтэл эхнэр маань намайг хайгаад унтлагын өрөө рүү дөхөж ирлээ.
- Бруно??? Бруно???
Эхнэр хаалга онгойлгоод:
- Юу болоо вэ? Яагаад чи шүүгээнд ороод суучихаа вэ?
- Мигель яриад... Дөнгөж сая...Намайг “Юнайтед” авъя гэсэн байна.
- Байз даа, чи уйлаад байгаа юм уу?
- Мэдэхгүй ээ, аз жаргалын нулимс юм болов уу!
Эхнэр маань сэтгэлийн их хүчтэй хүн болохоор хэзээ ч уйлдаггүй юм. Харин би сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн л дээ. Энэ бичсэнийг эхнэр маань уншаад намайг шоолно гэдгийг ч мэдэж л байна.
Тэгээд би Мигель рүү буцаан залгалаа.
- За?
- “Юнайтед”-д очъё.
Ингэж хэлчихээд би утсаа салгаад эхнэрээ тэврэн, барьж ядан байсан нулимсаа тэвчихээ больж, аз жаргалтайяа уйлсан.
Ана бид хоёр 16, 17, 18 настайгаасаа хойш л үргэлж хамт байгаа хоёр. Анх уулзаж эхлэх үед би мэргэжлийн хөлбөмбөгч болоогүй байсан учир мөнгөгүй. Харин Ана маань амралтын өдрүүдэд футзалын тоглолт шүүгээд хөөрхөн мөнгөтэй явна. Бямба гаригт 3, 4 тоглолт дараалаад шүүчихнэ. Тэгээд ням гаригт нь намайг кинонд даадаг байлаа.
Надад тэр үед мөнгө гээд байх юм байхгүй ээ. Тиймээс Ана л даана. Хамт хоол идлээ гэхэд бас л даана. Пицца авахад хүртэл даана. 17 настайдаа Италид очиж, бэлтгэлийн баазад би амьдарсан юм. Харин Ана маань 18 нас хүрээд, сургуулиа төгсгөчихөөд миний араас хүрээд ирж билээ. Бид хоёр бүр эхний өдрөөс л мөрөөдлийнхөө төлөө хамтдаа зүтгэсэн. Тиймээс л би тэгж их жаргалтайяа уйлахгүй юу. Энэ бол бид хоёрын нулимс байсан.
Ана энэ хэсгийг чамдаа тусгайлан зориуллаа шүү. “Удинезе”-гийн спортын албаны захирал над руу залгаад цаашид намайг хэрэггүй гэж хэлснийг санаж байгаа биз дээ. Багаараа хоол идээд сууж байхад шүү. Тэгэхэд чи тэр оройн хоолыг орхиод ямар ууртай гарлаа. Зочид буудлын өрөөнд намайг яаж уйлсныг санаж байна уу? Тэгэхэд надад юу хэлснээ бас санаж байна уу? Тэрийгээ дахиад хэлээрэй. Энэ бол чиний минь мөрөөдөл.
Одоо бид хоёр хаана байгааг хар. Хүнд хэцүү цаг тулгарсан ч бид хоёр шантарч нугараагүй ээ.
.
Орчуулсан Р.Гэгээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОДГЭРЭЛИЙН УРАНБАЯР ТОКИО ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ 5 цагийн өмнө
ЖОД ЛҮЙЖИН ИХ ЕРӨӨЛ, НОМЫН ХУРИМ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД 7 ХОНОГИЙН ТУР… 7 цагийн өмнө
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНИЛЦЛАА 8 цагийн өмнө
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 9 цагийн өмнө
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 11 цагийн өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 11 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 12 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… Өчигдөр
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… Өчигдөр
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … 2025/12/05
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… 2025/12/05
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА 2025/12/05
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… 2025/12/05
ЭЭЖ ОХИН ХОЁРЫН 36 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ХҮРТСЭН ТИТЭМ 2025/12/05
МИАТ: СИНГАПУР РУУ ЗОРЧООД СЕНТОЗА АРЛЫН ТАВАН АЛДАРТАЙ ГАЗРЫН 1-ЭЭР Ү… 2025/12/05
ХААН ЧАРЛЬЗИЙН КЕЙТ МИДДЛТОНД ХАНДСАН ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ ОЛОН САЯ ХҮНИЙГ… 2025/12/05
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ РОМЫН ПАП XIV ЛЕО НАР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, Ц… 2025/12/05
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛЧУУД АА, БИД ЧАДЛАА 2025/11/23
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
11 НАСТАЙ Ц.АНАНД НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШАТРЫН ТҮРГЭВЧИЛСЭН ТОГЛОЛТЫН УЛСЫ… 2025/11/23
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
Ж.МИШЭЭЛ SILK WAY STAR УРАЛДААНЫ ЯЛАГЧ БОЛОХОД ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Б.С… 2025/11/23