ХХААХҮ-ийн сайдын тушаалаар Говь-Алтай аймагт Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэрээс 1,1 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг баталсан.
Жижиг дунд үйлдвэрийн газраас хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг 2024 оны нэгдүгээр сарын 24-өөс 2 дугаар сарын 23-ны хооронд цахимаар хүлээн авахад тус аймагт нийт 1,8 тэрбум төгрөгийн 17 төсөл хүсэлт ирүүлжээ.
"Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-ын дагуу Говь-Алтай аймагт төсөл сонгон шалгаруулалтын гуравдугаар буюу нарийвчилсан судалгааны шатанд 1,3 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 12 төсөл шалгарч үлдээд байна.
Мөн ХХААХҮ-ийн сайдын тушаалаар батлагдсан Загвар хоршоонд дэмжлэг үзүүлэх төсөлд нийт 4,9 тэрбум төгрөгийн 26 төсөл хүсэлт ирүүлснээс тус аймагт 195 сая төгрөгийн санхүүжилт бүхий 1 төсөл нарийвчилсан судалгааны шатанд шалгарч үлджээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна