БОДЛОГЫН ХҮҮГ 11% БОЛГОЖ БУУРУУЛЛАА


Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2024.05.13/  ээлжит бусаар  хуралдлаа.  Хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 11 хувьд хүргэх шийдвэр гаргаснаа танилцууллаа.

Мөнгөний бодлогын мэдэгдэлд "Жилийн инфляц 2024 оны дөрөвдүгээр сард улсын хэмжээнд 6.4 хувь, Улаанбаатар хотод 6.1 хувьтай гарлаа. Монголбанкнаас 2022 оноос хэрэгжүүлж буй мөнгөний бодлого нь инфляцыг бууруулж, тогтворжуулах нөлөө үзүүлж байна.

Түүнчлэн, импортын бараа, бүтээгдэхүүний инфляц саарах хандлага үргэлжилсний зэрэгцээ дотоодын хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт тогтворжсоноор инфляц ийнхүү буурлаа. Цалин, тэтгэврийн өсөлт, төсөв, түүнтэй адилтгах санхүүжилт нь инфляцыг нэмэгдүүлэх эрсдэлтэй хэдий ч түүний нөлөө хүлээлтээс бага байгаа тул инфляцын богино хугацааны төсөөллөө буурууллаа.

Гадаад эрэлт, экспортын биет хэмжээ өндөр байгаа нь валютын орох урсгал, төлбөрийн тэнцэлд эергээр нөлөөлж байна. Зудын нөхцөл байдлаас шалтгаалан малын зүй бус хорогдол өвлийн саруудад огцом нэмэгдсэн нь хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл, цаашлаад эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхээр байна.

 Иймд Монголбанкны Мөнгөний бодлогын хороо эдийн засгийн дунд хугацааны тогтвортой өсөлтийг дэмжих зорилгоор бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулахаар шийдвэрлэлээ. Энэхүү бодлогын шийдвэр нь дунд хугацаанд инфляцыг зорилтот түвшинд тогтворжуулах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилттой нийцтэй болно.

Цаашид эдийн засгийн гадаад, дотоод орчин, инфляцын төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗАГАСТАЙН ДАВААГААР ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖЭЭ 1 цагийн өмнө
ЦЕГ: СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН 2 НАСТАЙ ХҮҮХЭДТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТӨЛБ… 1 цагийн өмнө
ХОЁР НАСТАЙ ХҮҮГ ЗУРГАА ДАХЬ ӨДРӨӨ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 1 цагийн өмнө
THE MONGOlZ ДЭД БАЙРТ ШАЛГАРАВ 2 цагийн өмнө
АРХАНГАЙ, БУЛГАН, ХӨВСГӨЛ, ӨВӨРХАНГАЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, УУЛААРАА Н… 2 цагийн өмнө
Б.БАЯРБААТАР: АХАЛЖ БУЙ АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН ХОЛБОГДОХ АСУУДЛААР ИРГЭДИЙН … 19 цагийн өмнө
ОЙ ТОГТООЛТЫН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС 18 АЛТ, 20 МӨНГӨ, 17 ХҮРЭЛ МЕДАЛЬ … 23 цагийн өмнө
ХҮҮГИЙН ГЭРЭЭС АЛГА БОЛСОН ГЭХ ГАЗАР ХҮРТЭЛ ЭРЭЛЧ НОХОЙН БҮЛЭГ ЭРЭН ХА… 23 цагийн өмнө
ЕСДҮГЭЭР САРЫН 22-НД НУТГИЙН ТӨВ ХЭСГЭЭР, 23-НД ЗҮҮН ХАГАСТ БОРОО, УУЛ… Өчигдөр
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ Өчигдөр
ХӨВСГӨЛД АЛГА БОЛСОН 2 НАСТАЙ ХҮҮГ ТАВ ДАХЬ ӨДРӨӨ ЭРЭН ХАЙЖ БАЙНА Өчигдөр
БАРУУН, ТӨВ, ГОВИЙН АЙMГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР БОРОО ОРНО Өчигдөр
THE MONGOLZ АВАРГЫН ТӨЛӨӨ ТОГЛОНО Өчигдөр
АРВАН МЯНГАН ЗАЛУУС WORLD CLEANUP DAY-Д НЭГДЛЭЭ Өчигдөр
ХӨВСГӨЛД АЛГА БОЛСОН 2 НАСТАЙ ХҮҮГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА 4 ДЭХ ӨДРӨӨ ҮРГ… Өчигдөр
ХҮНИЙ БОДЛЫГ ЯРИАНД ХӨРВҮҮЛЭХ ТЕХНОЛОГИЙГ АРАВДУГААР САРААС ТУРШИЖ ЭХЭ… 2025/09/20
УЛААНБААТАРТ 18-20 ХЭМ ДУЛААН 2025/09/20
THE MONGOLZ ШӨВГИЙН ДӨРӨВТ ШАЛГАРЛАА 2025/09/19
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ: ХҮҮХЭД ОЛДООГҮЙ, ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААХГҮ… 2025/09/19
ГЭМТЛИЙН ЭМНЭЛГИЙНХЭН ХҮҮХДИЙН ГЭМТЭЛ СОГОГИЙН ЧИГЛЭЛЭЭР ЭНЭТХЭГИЙН ЭМ… 2025/09/19
Их Уншсан
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ Өчигдөр
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2025/09/18
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/09/09
БАГА ТЭТГЭВЭРТЭЙ АХМАДУУДЫН ТЭТГЭВРИЙГ ИЛҮҮ НЭМЭГДҮҮЛЖ БОЛОХ ТАЛААР СА… 2025/09/15
ЕСДҮГЭЭР САРЫН 13, 14-НД НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР СЭРҮҮСЭЖ, 15-НААС ИХЭНХ … 2025/09/09
А.БАТТУЛГА ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД АНХ УДАА ОРОЛЦОЖ, МӨНГӨН МЕДАЛЬ ХҮ… 2025/09/14
ЧАРЛИ КИРКИЙН АМИЙГ ХӨНӨӨСӨН СЭЖИГТНИЙГ БАРИВЧИЛСАН ГЭЖ ТРАМП МЭДЭГДЛЭ… 2025/09/12
Б.БАТЦЭЦЭГЛЭН: ЯМАР УЧРААС НУТАГТАА ДУУЛАХ ЭРХГҮЙ БОЛСНОО БОДООД ОЛОХГ… 2025/09/18
Л.АЛТАНЦЭЦЭГ ДЭЛХИЙН АВАРГААС ДАРААЛАН МЕДАЛЬ ХҮРТСЭН МОНГОЛЫН АНХНЫ Э… 2025/09/13
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2025/09/09
ТҮВШИНЖАРГАЛЫН ЭНХЖИН ДЭЛХИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2025/09/18
НИЙТИЙН ТЭЭВРИЙН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ҮЕ ШАТТАЙ ЧӨЛӨӨЛЖ, НЭМЭГДҮҮЛНЭ 2025/09/11
ХӨВСГӨЛИЙН ТАРИАЛАНД СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН ХОЁР НАСТАЙ ХҮҮГ ЭРЭН ХАЙЖ Б… 2025/09/18
​ГЭМТЛИЙН ЭМНЭЛГИЙН АЛСЫН ДУУДЛАГЫН БАГ ХӨВСГӨЛ, БАЯН-ӨЛГИЙД ОСОЛДСОН … 2025/09/09
Л.АЛТАНЦЭЦЭГ ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ТУЛАЛДАХААР БОЛОВ 2025/09/12