ХХААХҮ-ийн сайдын тушаалаар Баян-Өлгий аймагт ЖДҮХС-ийн зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэрээс 1 тэрбум төгрөгийг баталсан.
Хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг Жижиг, дунд үйлдвэрийн газраас 2024 оны нэгдүгээр сарын 24-нөөс хоёрдугаар сарын 23-ны хооронд цахимаар хүлээн авсан бөгөөд тус аймагт нийт 3,6 тэрбум төгрөгийн 27 төсөл хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар хүсэлт ирүүлжээ.
Үүнээс "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-ын дагуу төсөл сонгон шалгаруулалтын III шат буюу нарийвчилсан судалгааны шатанд 1,2 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 8 төсөл шалгарч үлдээд байна.
Мөн ХХААХҮ-ийн сайдын тушаалаар батлагдсан загвар хоршооны үндсэн хөрөнгө оруулалтад зориулж олгож буй төсөлд тус аймагт 100 сая төгрөгийн 1 төсөл хүсэлт ирүүлж, нарийвчилсан судалгааны шатанд шалгарч үлдээд байгаа ажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна