ХХААХҮ-ийн сайдын тушаалаар Архангай аймагт Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэрээс 900 сая төгрөгийг баталсан.
Жижиг, дунд үйлдвэрийн газраас 2024 оны нэгдүгээр сарын 24-өөс хоёрдугаар сарын 23-ны хооронд зээлийн хүсэлтийг цахимаар хүлээн авахад Архангай аймагт нийт 2,4 тэрбум төгрөгийн 18 төсөл хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлт ирүүлжээ.
Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-ын дагуу Архангай аймагт төсөл сонгон шалгаруулалтын III шат буюу нарийвчилсан судалгааны шатанд 1 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 7 төсөл шалгарч үлдээд байна.
Мөн ХХААХҮ-ийн сайдын тушаалаар батлагдсан жимс, жимсгэний төрөлжсөн аж ахуй байгуулахад дэмжлэг үзүүлэх төсөлд нийт 5,4 тэрбум төгрөгийн 44 төсөл хүсэлт ирүүлснээс Архангай аймагт 100 сая төгрөгийн санхүүжилт бүхий 1 төсөл нарийвчилсан судалгааны шатанд шалгарч үлдээд байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна