“БАЙЕРН”-“РЕАЛ МАДРИД”. ТОГЛОЛТЫН ӨМНӨ ХЭН ЮУ ХЭЛЭВ?


Европын хөлбөмбөгийн энэ улирал төгсгөл рүүгээ дөхөж, шигшигдсэн хэдхэн баг аваргын төлөө өрсөлдөхөөр шалгараад байна.

Аваргуудын лигийн шөвгийн дөрөвт өнөө шөнө Германы “Байерн Мюнхен” талбайдаа Испанийн “Реал Мадрид”-ыг хүлээн авах болно. Хоёр багийн түүхэн өрсөлдөөний дүн ойролцоо. Өмнөх шатанд хоёулаа Английн клубыг ялж гарч ирсэн. “Арсенал”-ыг “Байерн”, “Манчестер Сити”-г “Реал Мадрид” буулган авснаар хоорондоо тулахаар болсон.

Тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал дээр Мадридын клубын итали дасгалжуулагч Карло Анчелотти “Энд ирсэндээ бид жаргалтай байна. Энэ танхимд суугаа олон хүн биднийг өдий хүртэл явна гэж бодоогүй байх.

Бид өөрсдөдөө итгэдэг. Хожиж чадна гэдгээ мэддэг. Гэхдээ “Байерн”-д хүндэтгэлтэй хандалгүй яахав. Магадгүй тэдний хувьд улирал хүссэнээр нь болохгүй байгаа байж мэднэ. Гэхдээ урьдын адил аюултай өрсөлдөгч хэвээрээ. Премьер лигийг тэргүүлж яваа “Арсенал”-тай тэд маш сайн тоглож, хожсон. Та бүхэн мөн “Реал Мадрид”-ыг хэзээ ч дутуу үнэлэх хэрэггүй шүү.

Өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээж, одоог одоогоор нь хүлээн авах хэрэгтэй. Энэ бол шөвгийн дөрвийн тоглолт. Маш хүчтэй, чанартай өрсөлдөгчтэй бид тулах гэж байна” хэмээн өгүүлжээ.

Тэгвэл Мюнхений клубын герман дасгалжуулагч Томас Тухель “Бид домогт клубтэй тоглох гэж байна. Тийм ээ, бид тэднээс нэг хоногоор дутуу бэлтгэл хийсэн. Гэвч бүгдээрээ тоглолт эхлэхийг тэсэн ядан хүлээж байгаа. Дарамт бол үргэлж байдаг. Үүнд анхаарах хэрэггүй. Харин ч чөлөөтэй мөн сахилга баттай байх ёстой.

Анчелотти бол домог болсон хөлбөмбөгч мөн дасгалжуулагч. Тэгсэн хэрнээ маш даруухан, эелдэг хүн. Үргэлж тайван байдаг, маш их туршлагатай, хөлбөмбөгчдийнхөө аав шиг л байдаг мундаг зан чанартай л даа.

Де Лигт болон Лаймерийн гэмтлийн талаар яг одоо би 100 хувь итгэлтэй хэлчих мэдээлэлгүй байна. Де Лигт, Упамеканог бодвол Лаймерийн гэмтэл арай хөнгөн болов уу. Хэдэн цагийн дараагаар  илүү тодорхой мэдээлэл ирэх ёстой.

Бэллингэм бол онцгой тоглогч. Энэ улирлын үзүүлэлт нь түүний зан чанарын илрэл юм. “Реал Мадрид”-ын хөлбөмбөгч болно гэдэг өөрөө маш том дарамтыг даах тушаал авлаа гэсэн үг. Гэвч Бэллингэмийг харахад ямар ч дарамт байхгүй юм шиг л байна. Ийм тоглогчийн эсрэг бид яаж тогловол дээр вэ гэдэг дээр ажиллах болно. Түүнээс гадна мөн Винисиус байна. “Челси”-д байхад минь гоолоороо намайг мулталсан Родриго байна. Тэд бүгдээрээ багийнхаа чухал тоглогчид.

Тийм ээ, би Гнабриг энэ удаад гоол оруулна гээд хэлчихсэн. Оруулах л болно. Яагаад тэгж бодоод байгаагаа тайлбарлаж чадахгүй нь. Гэхдээ яг тийм юм болно гэдэгт бол итгэлтэй байна” хэмээн Тухель өгүүлжээ.

Тоглолт Улаанбаатарын цагаар 03:00-д Мюнхен хотын “Альянц Арена”-д эхлэх болно.

 


0
angry
0
care
1
haha
4
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОДГЭРЭЛИЙН УРАНБАЯР ТОКИО ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ 6 цагийн өмнө
ЖОД ЛҮЙЖИН ИХ ЕРӨӨЛ, НОМЫН ХУРИМ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД 7 ХОНОГИЙН ТУР… 8 цагийн өмнө
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНИЛЦЛАА 8 цагийн өмнө
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 10 цагийн өмнө
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 12 цагийн өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 12 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 13 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… Өчигдөр
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… Өчигдөр
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … 2025/12/05
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… 2025/12/05
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА 2025/12/05
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… 2025/12/05
ЭЭЖ ОХИН ХОЁРЫН 36 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ХҮРТСЭН ТИТЭМ 2025/12/05
МИАТ: СИНГАПУР РУУ ЗОРЧООД СЕНТОЗА АРЛЫН ТАВАН АЛДАРТАЙ ГАЗРЫН 1-ЭЭР Ү… 2025/12/05
ХААН ЧАРЛЬЗИЙН КЕЙТ МИДДЛТОНД ХАНДСАН ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ ОЛОН САЯ ХҮНИЙГ… 2025/12/05
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ РОМЫН ПАП XIV ЛЕО НАР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, Ц… 2025/12/05
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛЧУУД АА, БИД ЧАДЛАА 2025/11/23
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
11 НАСТАЙ Ц.АНАНД НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШАТРЫН ТҮРГЭВЧИЛСЭН ТОГЛОЛТЫН УЛСЫ… 2025/11/23
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
Ж.МИШЭЭЛ SILK WAY STAR УРАЛДААНЫ ЯЛАГЧ БОЛОХОД ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Б.С… 2025/11/23