ЖДҮГ ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГИЙН 29 ААН-Д НАРИЙВЧИЛСАН СУДАЛГАА ХИЙВ


Жижиг дунд үйлдвэрийн газрын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсэг Дархан-Уул, Сэлэнгэ аймагт зээлийн хүсэлт ирүүлсэн 29 аж ахуйн нэгжид нарийвчилсан судалгааг хийж ажиллажээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар Дархан-Уул аймагт  батлагдсан нэг тэрбум төгрөгийн эх үүсвэрт 31 аж ахуйн нэгж хүсэлтээ ирүүлсэн бөгөөд тэдний зээлийн нийт өртөг 4.1 тэрбум төгрөг байна. Эдгээрээс сонгон шалгаруулалтын гуравдугаар шат буюу нарийвчилсан судалгаанд 20 аж ахуйн нэгж өрсөлдөж байгаа бөгөөд нийтдээ 2.6 тэрбум төгрөгийн төсөл ирүүлжээ.

Сэлэнгэ аймагт мөн сайдын тушаалаар батлагдсан 900 сая төгрөгийн эх үүсвэрт 3.7 тэрбум төгрөгийн зээл авахаар 25 аж ахуйн нэгж хүсэлтээ ирүүлж, нарийвчилсан судалгаанд 9 аж ахуйн нэгж өрсөлдөж байгаагийн төслийн үнэлгээ нийт нэг тэрбум төгрөг байна.

“ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-д зааснаар нарийвчилсан судалгаанд 70-аас дээш оноо авсан төсөл хэрэгжүүлэгч нь дэд хорооны хуралд төслөө танилцуулах юм.

Төсөл сонгон шалгаруулах дэд хороог төрийн байгууллагын 3, төрийн бус байгууллагын 4 төлөөлөлтэй байгуулж, аймгийн Засаг дарга баталгаажуулдаг байна. 


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ч.ИРМҮҮН ОЛОН УЛСЫН МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН ОЛИМПИАДААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 18 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 22 цагийн өмнө
ЦАГДАА, ТАГНУУЛ, АТГ-ЫН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ СТРАТЕГИЙН ОРД ГАЗРУУД Х… Өчигдөр
Ч.БОЛД. ААВ МИНЬ МАЛЧИН БҮСГҮЙ ДУУГАА Л.ЦОГЗОЛМАА ГУАЙД ЗОРИУЛАН БИЧСЭ… Өчигдөр
120 МЯНГАТЫН УУЛЗВАРААС ЗАЙСАНГИЙН УУЛЗВАР ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХЭСЭГЧЛЭН ХАА… Өчигдөр
УЛААНБААТАРТ 24-26 ХЭМ ДУЛААН Өчигдөр
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫ ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ - НУМЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫ ОРД 2025/08/01
Г.ЗАНДАНШАТАР: НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ 5 ХУВЬ БОЛГОНО 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- АРСЛАНГИЙН ОРД 2025/08/01
ТАНИЛЦ: 2026 ОНЫ УЛСЫН ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН НИЙТЭЭС САНАЛ АВАХ ТАНХИМЫН… 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/08/01
БАЙР ТҮРЭЭСЛҮҮЛНЭ, ЧИНГЭЛЭГ ЗАРНА ГЭХ ХУУРАМЧ ЗАР БАЙРШУУЛЖ 250 ГАРУЙ … 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙН ОРД 2025/08/01