“ЮНАЙТЕД” ГАНЦ ТӨВИЙН ХАМГААЛАГЧТАЙ ҮЛДСЭН ТУЛ КАЗЕМИРОГ ТУРШИЖ ҮЗЖЭЭ


Өнөө шөнө Английн Холбооны цомын шөвгийн дөрөвт “Ковентри”-“Манчестер Юнайтед” тоглох болно.

Тэгвэл сүүлийн мэдээгээр “Улаан чөтгөрүүд”-ээс төвийн хамгаалагч Вилли Камбвала болон хагас хамгаалагч Мэйсон Маунт нар гэмтсэн учир “Уэмбли”-д очихооргүй болсон байна.

Академиас нэгдүгээр баг руу түр татан тоглуулж буй Камбвала гэмтсэн гэдэг нь төвийн хамгаалагчдаас ганц Харри Магуайр л гэмтэлгүй, тоглоход бэлэн гэсэн үг болж байна. Лисандро Мартинес, Виктор Линделоф, Рафаэль Варан, Жонни Эванс нар гэмтэлтэй байсан дээр Камбвала нэмэгдснээр төвийн хамгаалалтад сонголт байхгүй дээрээ бүр тоглогч байхгүй боллоо.

Тиймээс Эрик Тэн Хаг залуучуудын багаас 18 настай Луис Жексоныг нэгдүгээр баг руу дууджээ. Мөн сүүлийн хэдэн бэлтгэл дээр Каземирог Магуайртай хоршиж тоглуулах туршилт хийсэн гэнэ. Үүний зэрэгцээ зээллэгээр ирээд байгаа төвийн хагас хамгаалагч Софьян Амрабат мөн гэмтсэн сурагтай.

Энэ улирал эхэлснээс хойш “Манчестер Юнайтед”-ын тоглогчид 60 гаруй удаа гэмтсэн байна. Эрик Тэн Хаг “Энд 18 сарын хугацаанд ажиллаж байна. Гэхдээ би нэг ч удаа өөрийн хүссэн гараагаа бүтэн гаргаж чадаагүй л явна. Яагаад гэвэл үргэлжийн гэмтэлтэй байх юм. Үүнд их санаа зовж байна” гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ОЮУТНУУДАД ҮНДСЭН БҮХ ЧИГЛЭЛДЭЭ ТИЙЗИЙН 15 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТ ЗАРЛА… 13 цагийн өмнө
ЦААСАН И-БАРИМТЫГ ХАЛЖ, БҮРЭН ЦАХИМЖУУЛСНААР ТАТВАРЫН БУЦААН ОЛГОЛТОО … 13 цагийн өмнө
Ж.ЧИНБҮРЭН: СЭМҮТ-ИЙН ДАРГА, АЖИЛТНУУД ХУЙВАЛДАН 478.9 САЯ ТӨГРӨГИЙГ Д… 18 цагийн өмнө
ТАРВАГА АГНАСАН ХЭРЭГТ ЛАНД 200 МАРКИЙН МАШИНЫГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА 19 цагийн өмнө
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙДЫН ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН… 20 цагийн өмнө
​МИАТ: ФРАНКФУРТ ЗОРЧИХ ТИЙЗИЙН ҮНЭЭР ВЕНЕЦИ, МИЛАН, РОМ РУУ ДАМЖИН НИ… 20 цагийн өмнө
ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО, ДУУ … 23 цагийн өмнө
МИАТ: ТОКИО-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ОМ502 АЯЛЛЫН ЗОРЧИГЧДЫГ НЭМЭЛТ НИСЛЭ… Өчигдөр
Б.ЭНХЖАРГАЛ ДЭЛХИЙН БУУДЛАГЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС АЛТАН МЕДА… Өчигдөр
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ХӨНГӨЛӨЛТ, ТУСЛАМЖИЙН ОЛГОЛТЫН Х… Өчигдөр
БАГА АНГИЙНХНЫ НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН АМРАЛТ 12 ДУГААР САРЫН 15, ДУНД, АХЛА… Өчигдөр
НАЙМДУГААР САРЫН 4,7-НД НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР БОРОО ОРЖ, СЭРҮҮХЭН БАЙНА Өчигдөр
УЛСЫН ХОЁРДУГААР ЭМНЭЛГИЙНХЭН ЗҮРХНИЙ ТИТЭМ СУДАСНЫ МЭС ЗАСЛЫГ 8 УДАА … Өчигдөр
ҮНДЭСНИЙ ХУВЦАСТАЙ МОНГОЛ ЭМЭГТЭЙ Өчигдөр
С.БЯМБАЦОГТ: ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМАНД УРГАЖ БУЙ ЦАГААН БУДАА Өчигдөр
ТАВАН САЛБАРЫН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН НИЙТЭЭС САНАЛ АВАХ ТАНХИМЫ… Өчигдөр
НИЙСЛЭЛД 9-10, 13-14, 16-17 ЦАГИЙН ХООРОНД УСАРХАГ ААДАР БОРОО ОРОХ ТӨ… Өчигдөр
НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ НАЙМДУГААР САРЫН 4-НӨӨС ЭХЭЛНЭ Өчигдөр
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН Өчигдөр
Ч.ИРМҮҮН ОЛОН УЛСЫН МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН ОЛИМПИАДААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2025/08/03