АБРАМОВИЧТОЙ ХОЛБООТОЙ ЗӨРЧЛИЙН УЛМААС “ВИТЕСС”-ЭЭС 18 ОНОО ХАСЛАА


Нидерландын Эредивизээс энэ улиралд “Витесс” доод лиг рүү унах нь тодорхой боллоо. Тус клубыг ОХУ болон Израилийн тэрбумтан Роман Абрамовичтой холбоотой санхүүгийн зөрчил үйлдсэн хэмээн үзэж, 18 оноо хаслаа. Ингэснээр тус клуб -1 оноотой болж, үлдсэн дөрвөн тойрогт бүтэн 12 оноогоо авлаа ч гэлээ 17 дугаар байрт бичигдэж буй “Волендам”-ыг оноогоор гүйцэх боломжгүй боллоо.

Хөлбөмбөгийн хорхойтнууд “Витесс” клубыг сайн мэдэх байх. Роман Абрамовичийн үед Английн “Челси”-гээс маш олон хөлбөмбөгчийг зээллэгээр авдаг, охин компани шигээ болгосон байсан. Тэгвэл The Guardian хэвлэл болон Эрэн сурвалжлах сэтгүүлчийн нэгдлээс явуулсан мөрдлөгөөр Роман Абрамовичтой шууд хамааралтай нь нотлогджээ.

Хэрэг зөрчлийг мөрдөн шалгах явцад “Витесс”-ийн удирдлага мэдээллээ буруу өгч, зарим баримтыг нууцалж өнгөрүүлэхийг хичээсэн гэнэ. Одоо ч Роман Абрамович энэ клубыг нууцаар удирддаг байж магадгүй гэх хардлага ч бий ажээ. Роман Абрамович нь Их Британи төдийгүй Европын Холбооны улсуудад санхүүгийн үйл ажиллагаа явуулах эрхгүйгээр хориг тавиулсан нэгэн. Тиймээс “Витесс”-ийг энэ хоригийг мөн зөрчсөн гэж буруутгаж ч магадгүй байна. Хэрвээ тэгвэл тус клубыг татан буулгаж магадгүй ажээ.

Роман Абрамовичтой холбоотой өөр нэг клуб нь Английн “Челси”. ОХУ-ын тэрбумтны эзэн байх үед “Челси” санхүүгийн зөрчил гаргасан эсэхийг хянан шалгаж байгаа. Гэхдээ одоогоор шалгалтын дүн гараагүй байгаа тул ямар шийтгэл ногдуулах талаар ярих эрт байна.

 

 


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ОЮУТНУУДАД ҮНДСЭН БҮХ ЧИГЛЭЛДЭЭ ТИЙЗИЙН 15 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТ ЗАРЛА… 13 цагийн өмнө
ЦААСАН И-БАРИМТЫГ ХАЛЖ, БҮРЭН ЦАХИМЖУУЛСНААР ТАТВАРЫН БУЦААН ОЛГОЛТОО … 14 цагийн өмнө
Ж.ЧИНБҮРЭН: СЭМҮТ-ИЙН ДАРГА, АЖИЛТНУУД ХУЙВАЛДАН 478.9 САЯ ТӨГРӨГИЙГ Д… 18 цагийн өмнө
ТАРВАГА АГНАСАН ХЭРЭГТ ЛАНД 200 МАРКИЙН МАШИНЫГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА 19 цагийн өмнө
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙДЫН ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН… 20 цагийн өмнө
​МИАТ: ФРАНКФУРТ ЗОРЧИХ ТИЙЗИЙН ҮНЭЭР ВЕНЕЦИ, МИЛАН, РОМ РУУ ДАМЖИН НИ… 20 цагийн өмнө
ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО, ДУУ … 23 цагийн өмнө
МИАТ: ТОКИО-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ОМ502 АЯЛЛЫН ЗОРЧИГЧДЫГ НЭМЭЛТ НИСЛЭ… Өчигдөр
Б.ЭНХЖАРГАЛ ДЭЛХИЙН БУУДЛАГЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС АЛТАН МЕДА… Өчигдөр
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ХӨНГӨЛӨЛТ, ТУСЛАМЖИЙН ОЛГОЛТЫН Х… Өчигдөр
БАГА АНГИЙНХНЫ НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН АМРАЛТ 12 ДУГААР САРЫН 15, ДУНД, АХЛА… Өчигдөр
НАЙМДУГААР САРЫН 4,7-НД НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР БОРОО ОРЖ, СЭРҮҮХЭН БАЙНА Өчигдөр
УЛСЫН ХОЁРДУГААР ЭМНЭЛГИЙНХЭН ЗҮРХНИЙ ТИТЭМ СУДАСНЫ МЭС ЗАСЛЫГ 8 УДАА … Өчигдөр
ҮНДЭСНИЙ ХУВЦАСТАЙ МОНГОЛ ЭМЭГТЭЙ Өчигдөр
С.БЯМБАЦОГТ: ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМАНД УРГАЖ БУЙ ЦАГААН БУДАА Өчигдөр
ТАВАН САЛБАРЫН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН НИЙТЭЭС САНАЛ АВАХ ТАНХИМЫ… Өчигдөр
НИЙСЛЭЛД 9-10, 13-14, 16-17 ЦАГИЙН ХООРОНД УСАРХАГ ААДАР БОРОО ОРОХ ТӨ… Өчигдөр
НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ НАЙМДУГААР САРЫН 4-НӨӨС ЭХЭЛНЭ Өчигдөр
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН Өчигдөр
Ч.ИРМҮҮН ОЛОН УЛСЫН МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН ОЛИМПИАДААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2025/08/03