ЛУНИН ЯАГААД БЕРНАРДО СИЛВАГИЙН ЦОХИЛТ ДЭЭР ЗОГСОЖ ҮЛДСЭНЭЭ ТАЙЛБАРЛАВ


Европын Аваргуудын лигийн шөвгийн наймд Английн “Манчестер Сити”-г Испанийн “Реал Мадрид” талбайд нь тэнцээд, тоглолтын дараах пенальтиар 3:4-өөр хожлоо.

Мадридын клубээс эхэлж цохисон Лука Модрич пенальтиа алдсан. Гэвч үүний дараагаар Манчестерийн клубын Бернардо Силва, Матео Ковачич нарын цохилтыг “Реал Мадрид”-ын украин хаалгач Андрей Лунин хааснаар багтаа ялалт авчирсан билээ.

Ялангуяа Бернардо Силвагийн төв рүү цохисон бөмбөгийг яаж зөв таасан талаар нь олон хүн сонирхож буй нь лавтай. Тэгвэл украин хаалгач ийм тайлбар өгчээ.

“Үнэхээр их ядарлаа. Тоглолтын тухайд бол бид пенальтиар хожлоо. Ковачичийг хаашаа цохихыг бол мэдэж байсан. Мэдээж, тоглолтын өмнө бид бэлтгэл дээр пенальтийн бэлтгэл хийсэн. Модрич их үнэтэй зөв зөвлөгөө өгсөн.

“Манчестер Сити”-гийнхэн пенальти яаж цохих бол бид сайн ярилцсан юм. Тэр ярианы явцад нэг нь ч гэсэн төв рүү цохино гэж таамагласан. Ингээд бид азаа үзэхээр шийдсэн юм л даа. Азаар би зөв хүнээ буюу Бернардо Силваг сонгож, төвдөө үлдсэн нь зөв боллоо. Эрсдэл хийсэн тулдаа эргээд бид сэргээд босоод ирлээ” хэмээн Лунин өгүүлжээ.


 


0
angry
0
care
1
haha
1
liked
4
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ОЮУТНУУДАД ҮНДСЭН БҮХ ЧИГЛЭЛДЭЭ ТИЙЗИЙН 15 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТ ЗАРЛА… 13 цагийн өмнө
ЦААСАН И-БАРИМТЫГ ХАЛЖ, БҮРЭН ЦАХИМЖУУЛСНААР ТАТВАРЫН БУЦААН ОЛГОЛТОО … 14 цагийн өмнө
Ж.ЧИНБҮРЭН: СЭМҮТ-ИЙН ДАРГА, АЖИЛТНУУД ХУЙВАЛДАН 478.9 САЯ ТӨГРӨГИЙГ Д… 18 цагийн өмнө
ТАРВАГА АГНАСАН ХЭРЭГТ ЛАНД 200 МАРКИЙН МАШИНЫГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА 19 цагийн өмнө
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙДЫН ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН… 20 цагийн өмнө
​МИАТ: ФРАНКФУРТ ЗОРЧИХ ТИЙЗИЙН ҮНЭЭР ВЕНЕЦИ, МИЛАН, РОМ РУУ ДАМЖИН НИ… 20 цагийн өмнө
ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО, ДУУ … 23 цагийн өмнө
МИАТ: ТОКИО-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ОМ502 АЯЛЛЫН ЗОРЧИГЧДЫГ НЭМЭЛТ НИСЛЭ… Өчигдөр
Б.ЭНХЖАРГАЛ ДЭЛХИЙН БУУДЛАГЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС АЛТАН МЕДА… Өчигдөр
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ХӨНГӨЛӨЛТ, ТУСЛАМЖИЙН ОЛГОЛТЫН Х… Өчигдөр
БАГА АНГИЙНХНЫ НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН АМРАЛТ 12 ДУГААР САРЫН 15, ДУНД, АХЛА… Өчигдөр
НАЙМДУГААР САРЫН 4,7-НД НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР БОРОО ОРЖ, СЭРҮҮХЭН БАЙНА Өчигдөр
УЛСЫН ХОЁРДУГААР ЭМНЭЛГИЙНХЭН ЗҮРХНИЙ ТИТЭМ СУДАСНЫ МЭС ЗАСЛЫГ 8 УДАА … Өчигдөр
ҮНДЭСНИЙ ХУВЦАСТАЙ МОНГОЛ ЭМЭГТЭЙ Өчигдөр
С.БЯМБАЦОГТ: ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМАНД УРГАЖ БУЙ ЦАГААН БУДАА Өчигдөр
ТАВАН САЛБАРЫН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН НИЙТЭЭС САНАЛ АВАХ ТАНХИМЫ… Өчигдөр
НИЙСЛЭЛД 9-10, 13-14, 16-17 ЦАГИЙН ХООРОНД УСАРХАГ ААДАР БОРОО ОРОХ ТӨ… Өчигдөр
НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ НАЙМДУГААР САРЫН 4-НӨӨС ЭХЭЛНЭ Өчигдөр
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН Өчигдөр
Ч.ИРМҮҮН ОЛОН УЛСЫН МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН ОЛИМПИАДААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2025/08/03