БЭЛЛИНГЭМ: МИНИЙ ТОГЛОЛТ ГООЛООС ИЛҮҮ


Өнөө шөнө Улаанбаатарын цагаар 03:00-д Английн “Манчестер Сити”-гийн талбайд Испанийн “Реал Мадрид” зочлох болно. Хоёр баг эхний тоглолтдоо 3:3-аар тэнцсэн. Аваргуудын лигийн аваргын алдрыг яг одоогоор хадгалж яваа “Сити”-гийнхэн энэ тэмцээний түүхэнд хамгийн олон удаа түрүүлсэн Мадридын клубтэй тулах нь хөлбөмбөгийн хорхойтнуудын хувьд мөрөөдлийн тоглолт үзсэнтэй ялгаагүй юм.

Мадридын клубт өнгөрсөн зун Жүд Бэллингэм нэгдсэн. Энэ англи залууг “Сити” ч авахаар үнэ хаялцсан ч гэлээ сонголтоо өөрөө хийсэн. Энэ талаар ингэж ярьжээ.


“Би өөр клубүүдтэй яриа хэлэлцээр хийж үзсэн нь. Гэхдээ “Реал Мадрид” санал тавихад клубын зангараг, цар хэмжээ, ирээдүйн төлөвлөгөө, хамт тоглох гайхамшигтай хөлбөмбөгчдийг нь бодохоор шууд л гэрээ хийхийг хүссэн. Анчелотти намайг чадна гэж бодож байгаагаас минь илүү дээр тоглож чадна гэж итгүүлж чаддаг юм.

Сайн дасгалжуулагчийн шинж чанар бол тоглогчоо илүү сайн тоглуулж чадах л юм шүү дээ. Надад эрх чөлөөтэй тоглох боломж өгдөг гайхамшигтай хүн гэж хэлмээр байна”  хэмээн Бэллингэм өгүүлжээ.

Испанийн фанатууд хөлбөмбөгчдийг арьс өнгөөр ялгаварлан доромжлох явдал гаарсан гэж яригддаг. Энэ талаар ямар бодолтой явдгийг нь лавлахад Жүд “Испанийн төр засаг, Хөлбөмбөгийн Холбоо арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдалтай шийдвэртэй тэмцэх хэрэгтэй. Винисиус л гэхэд саяхан доромжлуулсандаа уйлсан шүү дээ. Тоглолтод бэлдэж буй хөлбөмбөгчийн сэтгэлзүйг ийм хэмжээнд хүргэнэ гэдэг аймшигтай. Энэ бол арьс өнгөөр дээрэлхэн, хүчирхийлж буй явдал. Винисиус хэдэн жилийн турш хүнд байдалд байхад туслах ч үгүй юм. Үнэндээ би эхэндээ яг юу болсныг мэдээгүй. Харин дараа нь олж сонсоход үнэхээр таагүй явдал болсон байна лээ.

Виниг хүмүүс өөрөөсөө болдог гэдэг. Гэтэл тэгж тоглоод сурчихсан, тэгж өөрийгөө илэрхийлээд дасчихсан хүн байвал яах юм? Үүнийг би лав шударга шийтгэл гэж хэлэхгүй. Хэрвээ Вини сүүлдээ энэ их үзэн ядалтаас болоод тоглохоо больчихвол муухай биз дээ. Хөлбөмбөгчдөө хамгаалах ёстой” гэжээ.

Жүд Мадридын клубт ирээд Ла лигт 24 тоглолтод гарахдаа 16 гоолтой явна. Гоолын хур буулгаж эхлэхэд нь хөлбөмбөг сонирхогчид эхлээд гайхсан. Харин дараа нь дассан. Гэвч яг одоогоор гоолын цуврал хааяа тасалдах төлөвтэй болчихоод байгаа билээ.

 “Жирона”-тай тоглохдоо гэмтсэн нь миний тоглолтод нөлөөлсөн. Сүүлийн тоглолтуудад байнга гоол оруулахаа больсон ч гэлээ эргээд гоолоо хийж эхлэхийг хичээж явна. Ер нь намайг гоол хийхгүй байна гэж шүүмжлэхэд би дуртай хүлээн авдаг. Намайг илүү өндрөөр үнэлж, сайн тоглохыг хүсч байгаа л гэсэн үг шүү дээ.

Ер нь би гоол оруулахгүй байх чухал юм биш. Хамгийн гол нь бид багаараа хожих ёстой. Миний тоглолт гоолоос илүү байхгүй юу. Тэгээд ч би ийм олон гоол оруулна чинээ огт бодоогүй явсан. Одоо бол гоол хийгээд л баймаар санагдаж байгаа. Тэрнээс анх энд ирэхдээ би яг гоол оруулах үүрэгтэй ирээгүй шүү дээ” хэмээн 20 настай англи залуу өгүүлжээ.


0
angry
1
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОДГЭРЭЛИЙН УРАНБАЯР ТОКИО ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ 6 цагийн өмнө
ЖОД ЛҮЙЖИН ИХ ЕРӨӨЛ, НОМЫН ХУРИМ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД 7 ХОНОГИЙН ТУР… 8 цагийн өмнө
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНИЛЦЛАА 8 цагийн өмнө
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 10 цагийн өмнө
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 12 цагийн өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 12 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 13 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… Өчигдөр
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… Өчигдөр
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … 2025/12/05
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… 2025/12/05
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА 2025/12/05
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… 2025/12/05
ЭЭЖ ОХИН ХОЁРЫН 36 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ХҮРТСЭН ТИТЭМ 2025/12/05
МИАТ: СИНГАПУР РУУ ЗОРЧООД СЕНТОЗА АРЛЫН ТАВАН АЛДАРТАЙ ГАЗРЫН 1-ЭЭР Ү… 2025/12/05
ХААН ЧАРЛЬЗИЙН КЕЙТ МИДДЛТОНД ХАНДСАН ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ ОЛОН САЯ ХҮНИЙГ… 2025/12/05
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ РОМЫН ПАП XIV ЛЕО НАР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, Ц… 2025/12/05
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛЧУУД АА, БИД ЧАДЛАА 2025/11/23
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
11 НАСТАЙ Ц.АНАНД НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШАТРЫН ТҮРГЭВЧИЛСЭН ТОГЛОЛТЫН УЛСЫ… 2025/11/23
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
Ж.МИШЭЭЛ SILK WAY STAR УРАЛДААНЫ ЯЛАГЧ БОЛОХОД ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Б.С… 2025/11/23