ЯМАЛИЙГ “ГУДАМЖНЫ ГУЙЛГАЧИН”-ТАЙ ХАРЬЦУУЛСАН ТАЙЛБАРЛАГЧ АЖЛААСАА ХАЛАГДАВ


Аваргуудын лигийн шөвгийн наймын тоглолтууд олон гоолтой, сонирхолтой сайхан болсон. Үүний хажуугаар тайлбарлагч нар ч чадах чинээгээрээ давс хужир нэмж, үзэгчдийг доргиож, өөрсдийгөө харуулах хичээцгээжээ.

“Парис Сэн Жэрмэйн”-“Барселона”-гийн тоглолт 2:3-оор өндөрлөсний дараагаар хоёр багийн хөлбөмбөгч, дасгалжуулагчдаас Movistar телевизийнхэн ярилцлага авах гэсэн ч бүгд татгалзжээ.

Юу болоод гэнэт ийм хачин жигтэй зан гаргаад, ярилцлага өгөхөөс татгалзав гээд учрыг лавлатал тоглолтын өмнө “Барселона”-гийн залуу од Ламин Ямалийн бөмбөг жонглёрдож буйг дэлгэцээр харуулсан юм байна. Тэндээс л хэрэг үүсчээ.

Тайлбарлагчдын нэг нь түүнийг хараад “Бөмбөгтэй яаж харьцаж байгааг нь хараач. Янзтай юм аа” хэмээн уулга алдаж гэнэ. Тэгтэл дэргэд нь суусан Херман Бургос “Хэрвээ өөдтэй тоглохгүй бол тэгээд гэрлийн шонгийн дор очих болно шүү дээ” гэж. Херман Бургос бол цагтаа Аргентины шигшээд тоглож явсан хаалгач. Хожмоо “Атлетико Мадрид”-д тоглож байгаад Диего Симеонегийн туслахаар хэсэг ажилласан юм. Одоо бол тайлбарлагч болчихсон хэл амаа билүүдэн суугаа нь тэр аж. Харин түүний хэлсэн хоёр өгүүлбэр яг юуг илэрхийлнэ вэ гэхээр Испанийн гудамжинд бөмбөг жонглёрдож мөнгө олдог хүмүүс байдгийг хэлсэн хэлж. Тэр хүмүүс ихэвчлэн цагаачдын хүүхдүүд байдаг. Нэг ёсондоо Ямалийг тэрхэн хоёр өгүүлбэрээрээ “Цагаачийн гуйлгачин хүү” гээд бараг хэлчихсэн хэрэг. Тэгэхээр дургүйцэлгүй яахав. Тэр даруй хоёр багийнхан ч дургүйцэж, Movistar-д ярилцлага өгөхгүй шүү гэж тохирчээ.

Ламин Ямаль нь марокко, экваторын гвиней гаралтай. Барселон хотоос 30 километрийн зайд байрлах цагаачдын гэх Рокафонд дүүрэг өссөн. Энэ дүүргийн иргэдийн 50 хувь нь ядуу гэсэн тооцоо ч гарчихсан юм байна. Ийнхүү Бургосын хоёр өгүүлбэр зөвхөн хоёр багийнхныг уурлуулаад зогсохгүй олон нийтийн сүлжээнд уур хилэнгийн түймэр асаачихжээ.

Бургос ч, Movistar ч удалгүй уучлалт гуйсан байна. Гэвч эфирээр нэгэнт хэлчихсэн үгийг буцаан залгиж болсонгүй. Маргааш нь Херман Бургос дахиад албан ёсоор уучлалт гуйсан ч тусыг олсонгүй.

Ингээд эцэстээ Movistar Бургосыг халснаа албан ёсоор зарлалаа. Бургостой ярилцаж суусан тайлбарлагч ч гэсэн хатуу сануулга аваад, ажилдаа арай ядан үлдэж хоцорчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗАГАСТАЙН ДАВААГААР ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖЭЭ 1 цагийн өмнө
ЦЕГ: СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН 2 НАСТАЙ ХҮҮХЭДТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТӨЛБ… 1 цагийн өмнө
ХОЁР НАСТАЙ ХҮҮГ ЗУРГАА ДАХЬ ӨДРӨӨ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2 цагийн өмнө
THE MONGOlZ ДЭД БАЙРТ ШАЛГАРАВ 2 цагийн өмнө
АРХАНГАЙ, БУЛГАН, ХӨВСГӨЛ, ӨВӨРХАНГАЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, УУЛААРАА Н… 2 цагийн өмнө
Б.БАЯРБААТАР: АХАЛЖ БУЙ АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН ХОЛБОГДОХ АСУУДЛААР ИРГЭДИЙН … 19 цагийн өмнө
ОЙ ТОГТООЛТЫН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС 18 АЛТ, 20 МӨНГӨ, 17 ХҮРЭЛ МЕДАЛЬ … 23 цагийн өмнө
ХҮҮГИЙН ГЭРЭЭС АЛГА БОЛСОН ГЭХ ГАЗАР ХҮРТЭЛ ЭРЭЛЧ НОХОЙН БҮЛЭГ ЭРЭН ХА… 23 цагийн өмнө
ЕСДҮГЭЭР САРЫН 22-НД НУТГИЙН ТӨВ ХЭСГЭЭР, 23-НД ЗҮҮН ХАГАСТ БОРОО, УУЛ… Өчигдөр
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ Өчигдөр
ХӨВСГӨЛД АЛГА БОЛСОН 2 НАСТАЙ ХҮҮГ ТАВ ДАХЬ ӨДРӨӨ ЭРЭН ХАЙЖ БАЙНА Өчигдөр
БАРУУН, ТӨВ, ГОВИЙН АЙMГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР БОРОО ОРНО Өчигдөр
THE MONGOLZ АВАРГЫН ТӨЛӨӨ ТОГЛОНО Өчигдөр
АРВАН МЯНГАН ЗАЛУУС WORLD CLEANUP DAY-Д НЭГДЛЭЭ Өчигдөр
ХӨВСГӨЛД АЛГА БОЛСОН 2 НАСТАЙ ХҮҮГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА 4 ДЭХ ӨДРӨӨ ҮРГ… Өчигдөр
ХҮНИЙ БОДЛЫГ ЯРИАНД ХӨРВҮҮЛЭХ ТЕХНОЛОГИЙГ АРАВДУГААР САРААС ТУРШИЖ ЭХЭ… 2025/09/20
УЛААНБААТАРТ 18-20 ХЭМ ДУЛААН 2025/09/20
THE MONGOLZ ШӨВГИЙН ДӨРӨВТ ШАЛГАРЛАА 2025/09/19
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ: ХҮҮХЭД ОЛДООГҮЙ, ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААХГҮ… 2025/09/19
ГЭМТЛИЙН ЭМНЭЛГИЙНХЭН ХҮҮХДИЙН ГЭМТЭЛ СОГОГИЙН ЧИГЛЭЛЭЭР ЭНЭТХЭГИЙН ЭМ… 2025/09/19
Их Уншсан
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ Өчигдөр
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2025/09/18
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/09/09
БАГА ТЭТГЭВЭРТЭЙ АХМАДУУДЫН ТЭТГЭВРИЙГ ИЛҮҮ НЭМЭГДҮҮЛЖ БОЛОХ ТАЛААР СА… 2025/09/15
ЕСДҮГЭЭР САРЫН 13, 14-НД НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР СЭРҮҮСЭЖ, 15-НААС ИХЭНХ … 2025/09/09
А.БАТТУЛГА ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД АНХ УДАА ОРОЛЦОЖ, МӨНГӨН МЕДАЛЬ ХҮ… 2025/09/14
ЧАРЛИ КИРКИЙН АМИЙГ ХӨНӨӨСӨН СЭЖИГТНИЙГ БАРИВЧИЛСАН ГЭЖ ТРАМП МЭДЭГДЛЭ… 2025/09/12
Б.БАТЦЭЦЭГЛЭН: ЯМАР УЧРААС НУТАГТАА ДУУЛАХ ЭРХГҮЙ БОЛСНОО БОДООД ОЛОХГ… 2025/09/18
Л.АЛТАНЦЭЦЭГ ДЭЛХИЙН АВАРГААС ДАРААЛАН МЕДАЛЬ ХҮРТСЭН МОНГОЛЫН АНХНЫ Э… 2025/09/13
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2025/09/09
ТҮВШИНЖАРГАЛЫН ЭНХЖИН ДЭЛХИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2025/09/18
НИЙТИЙН ТЭЭВРИЙН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ҮЕ ШАТТАЙ ЧӨЛӨӨЛЖ, НЭМЭГДҮҮЛНЭ 2025/09/11
ХӨВСГӨЛИЙН ТАРИАЛАНД СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН ХОЁР НАСТАЙ ХҮҮГ ЭРЭН ХАЙЖ Б… 2025/09/18
​ГЭМТЛИЙН ЭМНЭЛГИЙН АЛСЫН ДУУДЛАГЫН БАГ ХӨВСГӨЛ, БАЯН-ӨЛГИЙД ОСОЛДСОН … 2025/09/09
Л.АЛТАНЦЭЦЭГ ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ТУЛАЛДАХААР БОЛОВ 2025/09/12