Хэнтий аймгийн Баян-Овоо, Дорнод аймгийн Матад суманд өчигдөр буюу 2024 оны 4 дүгээр сарын 07-нд гарсан хээрийн түймрийг Онцгой байдлын албаныхан бүрэн унтраажээ. Дээрх хоёр түймэрт урьдчилсан байдлаар хээрийн 11300 га талбай шатсан байна.
Он гарсаар улсын хэмжээнд 4 дүгээр сарын 7-ны байдлаар Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Булган, Ховд, Сэлэнгэ зэрэг 7 аймагт бүртгэгдсэн 14 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлагаар дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн байгууллагын ажилтнууд ажиллаж, бүрэн унтраажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна