ПОЧЕТТИНО: БИ АЛИАЛАГЧ БИШ


Английн Премьер лигийн “Челси”-“Манчестер Юнайтед”-ын тоглолт 4:3-аар Лондоны багийн хожлоор өндөрлөлөө.

Эхлээд “Челси” хоёр гоол оруулсан ч “Манчестер Юнайтед” хариуд нь гурвыг хийж, 2:3-оор тэргүүлж эхэлсэн. Гэвч шүүгчийн сунгасан минутын төгсгөлд “Челси” дахин хоёр гоол хийснээр хожил авч, фанатуудынхаа цөсийг хөөргөлөө.

Дасгалжуулагч Маурисио Почеттино хожлоо ч гэсэн сэтгэл хөдлөлөө илэрхийлдэггүй хүн. Гэвч өчигдрийн хожилд их хөөрч, баярлаж буйгаа олон нийтэд харуулахаас цэрвэлгүй, баяраа тэмдэглэж байгаа харагдсан. Тэгвэл нэгэн сэтгүүлч түүнээс яагаад өнөөдрийнх шигээ үргэлж ингэж баярлан хөөрч болдоггүйг нь асуухад ийм хариулт хэлжээ.

“Сэтгэл хөдлөлтөө автаж, хөөрнө гэдэг нь талбайн хажууд тэнэг мангар үйлдэл хийхийг хэлэхгүй. Мөн галзуу солиотой юм шиг аашлахыг ч хэлэхгүй. Ер нь би тийм ч хүн биш. Энэ баг, талбай дээр байгаа 11 тоглогч дайчин байж, хожлын төлөө бүхнээ зориулах ёстой. Үүнийгээ гүйж, бөмбөгөө хурдхан буцаан авахаар адгаж, гоол оруулж харуулдаг учиртай.

Ийм л зан чанарыг фанатууд харахыг хүсч байгаа. Харах ч эрхтэй. Харин миний хувьд бол тоглолтын явцад сэтгэл хөдлөлдөө авталгүй, бүгдийг нарийн ажиглаж, маш анхааралтай байх ёстой. Тоглолтын дараагаар бол өнөөдрийнх шиг сэтгэл хөдлөлдөө умбаж болно. Гэхдээ л энэ бол цирк биш, алиалагч шиг байх хэрэггүй.

Манай баг бол Европын хамгийн залууд тооцогдоно. Тиймээс ч би илүү тайван, няхуур байх ёстой болдог. Багийнхандаа хэрэгтэй үг, зааварчилгаа өгөхийн тулд өөрөө тайван байх ёстой. Би алиалагч биш. Би ахлах дасгалжуулагч. Хэн нэгэн алиалагч шиг үйлдэл байнга харахыг хүсдэг бол өөрийн гэснийгээ олоод авахгүй юу даа” хэмээн Почеттино өгүүлсэн байна.

Тэгвэл хожигдсон “Улаан чөтгөрүүд”-ийн дасгалжуулагч Эрик Тэн Хаг мөн тоглолтын дараагаар юу хэлснийг сонирхуулья.

“Тоглолтын эхэнд хувь тоглогчийн алдаанаас болж гоол алдаад, тааруухан эхлүүлсэн. Гэхдээ л хоёр гоолыг нөхөж, хожиж чадна гэсэн итгэл байсан. Тэгж ч байлаа. Гоё гоё гоолууд ч хийлээ. Гэвч шүүгчийн сунгасан минутад тоглолтыг хожилд нь тулгаж чадсангүй.

Чухал үед зөв шийдвэр гаргаж, ажлаа сайн хийх ёстой байдаг. Гэвч бид тэгж чадсангүй. Бид энэ тоглолтод илүү давамгай тоглож, ялангуяа манай жигүүрийн тоглогчид их сайн байлаа. Гарначо, Антони хоёрыг хэлж байна.

Бидэнд хэрэгтэй байгаа зүйл бол агшнаа мэдэрч, зөв шийдвэр гаргах. Тоглолтыг “уншиж” чаддаг байх ёстой. Хэзээ бөмбөгөө “барих” вэ гэдгээ мэддэг байх ёстой. Бөмбөгөө аваад, “бариад”, шилжилт хөдөлгөөнүүдээ цагт нь хийх ёстойгоос биш өнөөдрийнх шиг зүгээр тоглолтоо өгчихөж болохгүй” хэмээн Тэн Хаг өгүүлсэн байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОДГЭРЭЛИЙН УРАНБАЯР ТОКИО ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ 4 цагийн өмнө
ЖОД ЛҮЙЖИН ИХ ЕРӨӨЛ, НОМЫН ХУРИМ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД 7 ХОНОГИЙН ТУР… 7 цагийн өмнө
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНИЛЦЛАА 7 цагийн өмнө
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 8 цагийн өмнө
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 10 цагийн өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 11 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 11 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… Өчигдөр
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… Өчигдөр
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … 2025/12/05
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… 2025/12/05
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА 2025/12/05
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… 2025/12/05
ЭЭЖ ОХИН ХОЁРЫН 36 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ХҮРТСЭН ТИТЭМ 2025/12/05
МИАТ: СИНГАПУР РУУ ЗОРЧООД СЕНТОЗА АРЛЫН ТАВАН АЛДАРТАЙ ГАЗРЫН 1-ЭЭР Ү… 2025/12/05
ХААН ЧАРЛЬЗИЙН КЕЙТ МИДДЛТОНД ХАНДСАН ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ ОЛОН САЯ ХҮНИЙГ… 2025/12/05
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ РОМЫН ПАП XIV ЛЕО НАР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, Ц… 2025/12/05
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛЧУУД АА, БИД ЧАДЛАА 2025/11/23
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
11 НАСТАЙ Ц.АНАНД НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШАТРЫН ТҮРГЭВЧИЛСЭН ТОГЛОЛТЫН УЛСЫ… 2025/11/23
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
Ж.МИШЭЭЛ SILK WAY STAR УРАЛДААНЫ ЯЛАГЧ БОЛОХОД ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Б.С… 2025/11/23