ХАБИ АЛОНСО: МИНИЙ ЭНДЭХ АЖИЛ ДУУСААГҮЙ БАЙНА


Испани дасгалжуулагч Хаби Алонсог Германы “Байер Леверкузен”-ээс ирэх зун явах эсэх тухай ярианд төгсгөл тавилаа. Хаби Алонсог үлдэнэ гэдгийг Хаби Алонсо өөрөө мэдэгдсэн тул энэ талаар дахин ярих утгагүй болсон юм.

Сануулахад, Хаби Алонсо өнгөрсөн улирлын эхээр буюу 2022 оны аравдугаар сард “Байер”-ийг Бундеслигийн 16 дугаар байрт явахад нь дасгалжуулагчаар очсон. Харин энэ улиралд түүний баг нэг ч хожигдолгүйгээр гайхуулан шагшуулж байгаа билээ. 
Тиймээс ч дасгалжуулагч нь ирэх зун багаа орхих тухайгаа зарласан Английн “Ливерпүүл”, Германы “Байерн Мюнхен” зэрэг клубүүд Хаби Алонсогийн араас хөөцөлдсөн юм. Хоёр багт хоёуланд нь тоглож явсан болохоор хоёуланд нь боломж байж болох байлаа. Гэвч Хаби Алонсо Леверкузен дэх ажлаа дуусгаагүй байна гээд үлдэхээр болжээ.
“Өнгөрсөн долоо хоногт би Симон Рольфес болон Фернандо Карро нартай сайн ярилцсан. Тэр ярианыхаа үеэр “Байер”-т ирэх улиралд үлдэж ажиллана гэдгээ хэлсэн. Энд байх нь миний хувьд хамгийн тохиромжтой санагдаж байгаа. Шинэ, залуу дасгалжуулагчийн хувьд эндээ ажиллах нь зөв гэж бодсон.
Тэгээд ч эндэх миний ажил дуусаагүй байна. Клубдээ тусалж, хөлбөмбөгчдийн хөгжил дэвжилтэд нэмэр болохыг хүснэ. Клубын удирдлага гээд эндэхийн бүх юм гайхамшигтай сайхан. Залуу дасгалжуулагч болохоор үлдэж ажиллах нь ирээдүйд минь илүү зөв зам. Яарч хөдлөлгүйгээр эндээ ажиллах нь зөв гэдэгт итгэлтэй байна.
Өөр бусад клубүүдийн сонирхол, саналын талаар ярих нь буруу болох болов уу гэж бодож байна. Эндээ аятай таатай ажиллаж байгаа минь л миний хувьд чухал юм. Манай баг цаашид улам өсөн дэвжихийг хичээж байгаа. Мэдээж, энэ улирал үнэхээр сайхан өрнөж байна. Гэхдээ бид оролцож буй бүх тэмцээндээ хамгийн өндөр зорилго тавьсан.
Багийнхаа үндэс суурийг авч үлдээд, ирээдүйгээ тооцон ажиллах болно. Бидний хувьд хамгийн ойрын тоглолтууд хамгийн чухал. Багийнхандаа гаргасан шийдвэрээ дуулгасан. Жирийн л нэг өдрийн бэлтгэл дээр багийнхандаа хэлсэн. Одоо энэ хэвлэлийн бага хурлын дараагаар энэ сэдвээр дахин ярилгүйгээр ажилдаа л анхааръя. Манай хөлбөмбөгчид явах эсэх тухай цуу яриа гарах бүрийд зөв хүлээн авч, зөв хандаж байлаа” хэмээн Хаби Алонсо өгүүлсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОДГЭРЭЛИЙН УРАНБАЯР ТОКИО ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ 4 цагийн өмнө
ЖОД ЛҮЙЖИН ИХ ЕРӨӨЛ, НОМЫН ХУРИМ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД 7 ХОНОГИЙН ТУР… 7 цагийн өмнө
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНИЛЦЛАА 7 цагийн өмнө
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 8 цагийн өмнө
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 10 цагийн өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 11 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 11 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… Өчигдөр
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… Өчигдөр
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … 2025/12/05
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… 2025/12/05
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА 2025/12/05
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… 2025/12/05
ЭЭЖ ОХИН ХОЁРЫН 36 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ХҮРТСЭН ТИТЭМ 2025/12/05
МИАТ: СИНГАПУР РУУ ЗОРЧООД СЕНТОЗА АРЛЫН ТАВАН АЛДАРТАЙ ГАЗРЫН 1-ЭЭР Ү… 2025/12/05
ХААН ЧАРЛЬЗИЙН КЕЙТ МИДДЛТОНД ХАНДСАН ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ ОЛОН САЯ ХҮНИЙГ… 2025/12/05
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ РОМЫН ПАП XIV ЛЕО НАР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, Ц… 2025/12/05
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛЧУУД АА, БИД ЧАДЛАА 2025/11/23
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
11 НАСТАЙ Ц.АНАНД НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШАТРЫН ТҮРГЭВЧИЛСЭН ТОГЛОЛТЫН УЛСЫ… 2025/11/23
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
Ж.МИШЭЭЛ SILK WAY STAR УРАЛДААНЫ ЯЛАГЧ БОЛОХОД ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Б.С… 2025/11/23