Метротой болвол зорчих хөдөлгөөний 40 хувь тийш шилжинэ


Улаанбаатар хотод байгуулах гэж буй метроны шугам нь Толгойтоос Амгалан хүртэл 17.7 км урт байх бөгөөд үүнээс 6.6 км нь газар доогуур хийгдэнэ. Метроны шугам 14 буудалтай, буудал хоорондын дундаж зай 1.3 км байна. Мөн нийт аяллын хугацаа 27 минут, дундаж хурд 39.2 км бөгөөд 17,000 хүртэлх хүн тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөж байгаа.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын иргэд өдөрт дунджаар 2.9 сая орчим зорчих хөдөлгөөн хийдэг. Масс тээврийн хэрэгслийг нэвтрүүлснээр уг 2.9 сая зорчих хөдөлгөөний 40 орчим хувь нь метро руу шилжинэ гэсэн тооцоо гарсан аж.
Метрог байгуулах төслийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр буюу 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр зарласан. Тендерийг сонгон шалгаруулж дуусмагц энэ оны есдүгээр сар гэхэд метроны барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм. Тендерийг Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн 2013 онд гүйцэтгэсэн ТЭЗҮ-д тулгуурлан зарласан. Тухайн үед тасалбарын үнийг 600 төгрөг байхаар тооцоход метро ашигтай ажиллах тооцоолол гарч байсан ч энэ нь арван жилийн өмнөх тооцоолол тул өнөөгийн байдлаар тасалбарын үнэ 1000 төгрөг байвал ашигтай байх тооцоо гарчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭД БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И БАРААЛХЛАА 17 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 19-21 ХЭМ ДУЛААН 17 цагийн өмнө
АРВАН НАЙМ ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕР, СУРРОН УНАВАЛ ЭЦЭГ ЭХЭД НЬ … Өчигдөр
ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 1.6 ХУВИАР БУУРЧЭЭ Өчигдөр
БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙ… Өчигдөр
МОНГОЛ ЛАМ НАРЫН ЧУУЛГАНД 622 ХУВРАГ ОРОЛЦОЖ, ЁС ЗҮЙН ДҮРЭМ БОЛОН БУСА… Өчигдөр
Т.ӨСӨХБАЯР, Д.ГАНЗОРИГ НАР ДЭЭД ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМД АЖИЛЛ… Өчигдөр
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОР… Өчигдөр
FACEBOOK, INTAGRAM, MESSENGER ТАСАЛДСАН НЬ ТЕХНИКИЙН СААТАЛ УУ? 2026/06/12
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ 2026/06/12
ШАКИРА, БЁРНА БОЙ, ЖЕЙ БАЛВИН НАР ДАШТ-ИЙН НЭЭЛТЭД 2026/06/12
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2026/06/12
ШҮЛХИЙН ЭХНИЙ НЭГ ТУН САЯ ВАКЦИН ИРЭХ ЛХАГВА ГАРИГТ ХИЛЭЭР ОРЖ ИРНЭ 2026/06/12
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИ… 2026/06/12
ЭВЭРЛЭГ БҮРХҮҮЛ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ МЭС ЗАСЛЫГ АМЖИЛТТАЙ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖЭ… 2026/06/12
COP17 БОЛОН ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТАЛААР ӨНДӨР ТҮВШНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ… 2026/06/12
МАНДАТЫН ТООНООС ДУТУУ НЭР ДЭВШИГЧИЙГ ТЭМДЭГЛЭСЭН САНАЛЫН ХУУДСЫГ ХҮЧИ… 2026/06/12
БЭЛХИЙН АВТО ЗАМЫГ ХААЖ, ШИНЭЧИЛНЭ 2026/06/12
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 18-20 ХЭМ ДУЛААН 2026/06/12
ТАРБОЗАВР БАТААР БОЛОН 28 БАГЦ ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОРЫГ ЭРГҮҮ… 2026/06/11
Их Уншсан
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2026/06/12
ЦЭНДИЙН ЦОГТЫГ ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧЭЭР ТОМИЛУУЛАХ САНАЛЫГ ЕРӨНХИ… 2026/06/03
ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙГ СОНГОХ АСУУДЛЫГ ХЭЛЭ… 2026/06/03
МИАТ: УЛААНБААТАР-ТОКИО-УЛААНБААТАР ЧИГЛЭЛД 3-НЫ ӨДӨР ХИЙХ НИСЛЭГИЙГ 4… 2026/06/02
ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ… 2026/06/04
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 11-13 ХЭМ ДУЛААН БАЙНА 2026/06/01
МАНАЙ ХҮН АМЫН 1.3 САЯ БУЮУ ГУРВАН ХҮН ТУТМЫН НЭГ НЬ ХҮҮХЭД БАЙНА 2026/06/01
ОРОН СУУЦНЫ БАНК БАЙГУУЛЖ, ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ТӨРӨЛЖҮҮЛЭХ ЗОХИЦУУЛАЛТ Б… 2026/06/03
ХАЛУУН УС ХЯЗГААРЛАХ БАЙРШИЛ /2026.06.02-06.12/ 2026/06/02
УЛААНБААТАРТ 13-15 ХЭМ ДУЛААН 2026/06/05
МАТЕМАТИКИЙН AI-KHWARIZMI ОЛИМПИАДААС 1 АЛТ, 2 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ Х… 2026/06/07
УЛААНБААТАРТ 15-17 ХЭМ ДУЛААН 2026/06/06
НЭГ ГЭР БҮЛИЙН ТАВАН ХҮНИЙ АМЬ НАСЫГ АВАРСАН З.ЭМҮЖИНГ ШУДАРГА ЖУРАМ М… 2026/06/01
ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ХУУЛЬ БУС НАЙМАА, ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛ… 2026/06/02
УЛААНБААТАРТ 12-14 ХЭМ ДУЛААН 2026/06/03