Өвөлжилт, хаваржилт нэн хүндэрсэн 21 аймгийн 100 суманд туулах чадвар сайтай, шинэ буюу 100 километрээс бага гүйлттэй, орон нутагт туршигдсан, хэрэглээнд нэвтэрсэн, өвөл, зуны есөөс доошгүй дугуйтай, баталгаат хугацаатай автомашинуудыг олгож эхэлжээ.
Өнөөдөр /2024.03.02/ эхний ээлжийн автомашинуудыг Төв аймгийн Лүн, Бүрэн, Баян-Өнжүүл, Баянжаргалан, Өндөрширээт, Дундговь аймгийн Дэрэн, Дэлгэрцогт, Луус, Өндөршил, Гурвансайхан, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газарт гардуулан өгсөн байна.
Улсын хэмжээнд цас их орсны улмаас 20 аймгийн 190 суманд өвөлжилт, хаваржилт хүндэрч малын өвс тэжээлийн нөөц дуусаж, аймаг, сум баг, малчин өрхийг холбосон зам даваа хаагдан, малчдын ажиллах, амьдрах нөхцөл улам хүндэрч байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна