Архангай аймгийн Ихтамир сумаас баруун урд зүгт 72 километрийн зайд өнөөдөр /2024.03.07/н 10:34:54 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.
Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) 47°12'36.0"N 100°27'00.0"E гэж ОБЕГ-ын мэдээлэлд дурджээ.
Тус суманд сүүлийн 6 хоногт гурав дахь удаагаа газар хөдөлж байна. Тухайлбал, гуравдугаар сарын 2-ны өдөр 4.6, 3-ны өдөр 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна