МИАТ ТӨХК ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгуулагдаж буй ITB 2025 олон улсын үзэсгэлэнд оролцож байна.
Дэлхийн хэмжээнд зохион байгуулагддаг томоохон үзэсгэлэн яармагуудын нэг тус үзэсгэлэн 1966 оноос эхлэн зохион байгуулагдсаар ирсэн ба энэ жил дэлхийн 170 гаруй улс орнуудын аялал жуулчлалын салбарын төлөөллүүд нэг дээвэр дор чуулж байгаа юм.
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК уг үзэсгэлэнд ХБНГУ болон бусад Европын улс орнуудын зах зээлийг идэвхжүүлэх, Монгол болон Монгол улсаар дамжиж цааш Зүүн болон Зүүн өмнөд Азийн улс орнууд руу чиглэсэн жуулчлалыг урсгалыг татах, нислэгийн давтамж, үнэ тариф зэрэг аялагчдад нэн тэргүүний шаардлагатай мэдээллүүдийг сурталчлах ажлыг зохион байгуулж, манай улсын аялал жуулчлалын салбарт өөрсдийн хувь нэмрийг оруулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна