Ховд аймгийн Булган сумын нутагт 5.3 га талбайд энэ оны дөрөвдүгээр сараас хийсэн цагаан будааны туршилтын тариалалт амжилтай болж, эхний ургацаа хураан авчээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, БНСУ-ын хилийн чанад дахь Хөдөө аж ахуйн хөтөлбөрийн “КОПИА Монгол” төвтэй хамтран хийсэн энэ тариалалтын туршилтын талбайгаас нэг га-гаас дунджаар 6-8 тонн цагаан будаа хураан авах тооцоотой байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гарган Монгол Улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан “КОПИА Монгол” төвийн захирал У Мён Гюү, тус төвийн судлаач Ан Хе Мин нарыг салбарын шагналаар шагнажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна