Хан-Уул дүүргийн 17, 18 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хоёр хаалга нэмж барин, орц, гарцыг нэмэгдүүлэхээр болжээ.
Хүйтрэхээс өмнө цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн урд буюу Маршал таун хотхон талд, баруун хойно буюу “И-Март” худалдааны төв чиглэлд орж, гарах хоёр хаалга нэмж барих юм.
Мөн цаашид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дахин хөшөө дурсгал, барилга байгууламж барихгүй, талбай цементлэхгүй байхыг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд батлуулахаар төлөвлөжээ.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд 15 га орчим талбайг амралт зугаалга, наран шарлагын газар, усан бассейн байгуулах зориулалтаар “Ханталст” ХХК эзэмшдэг бөгөөд үүнээс 11 га талбайд тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийх гэрээтэй аж. Энэ хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Ханталст” ХХК-ийн бүтээн байгуулалтыг харилцан уялдуулахаар болсон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна