Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт алга болсон 2 настай хүү олдсон, хамаатныхаа айлд байсан гэсэн х мэт мэдээлэл гарсныг цагдаагийн байгууллагаас үгүйсгэв.
Хүү олдоогүй бөгөөд эрлийн үйл ажиллагаа үргэлжилж байна.
Гамшгаас хамгаалах Улсын хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа Л.Бямбасүрэнгээр ахлуулсан Онцгой байдлын газрын алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагчид, 1 эрэлч нохой, Ар гэрийн хүмүүс, Тариалан сумын мэргэжлийн анги, ЕБС, СӨБ нийт 56 хүн 15 автомашин, 5 морь, 1 эрэлч нохойтойгоор алга болсон газраас зүүн хойд зүгт 25 км-т Нялуугийн хаш гэдэг газраас эрлийн ажиллагаа явагдаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна