Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил үргэлжилж байна.
Энэ хүрээнд Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон авто замын уулзвараас Хөсөг трейдийн баруун урд талын уулзвар хүртэлх 1.3 км авто замыг өнөөдөр /2025.09.25/ 23 цагаас аравдугаар сарын 1-ний 6 цаг хүртэл хугацаанд хааж, зам барилгын ажил гүйцэтгэнэ.
Иймд иргэд, жолооч нарыг дээрх хугацаанд бусад гудамж замыг сонгож замын хөдөлгөөнд оролцохыг сануулжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна