Хөвсгөл аймгийн Тариалан суманд алга болсон хоёр настай хүүг эрэн хайх үйл ажиллагаа 7 дахь өдрөө үргэлжилж байна.
Хүүхэд алга болсон газраас 10 орчим км-ын зайтай мөр олдсон гэх мэдээлэл гарсан. 2025 оны 9 сарын 20-ны өдөр хүүхдийн мөр байх магадлалтай зургийг эрэлд явсан ар гэрийн иргэдийн зүгээс Хээрийн штабын албаны хүмүүст авч ирж үзүүлсэн байна.
Тухайн мөр байсан газарт Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Мөнхжаргал, Шүүх шинжилгээний хэлтсийн дарга, дэд хурандаа Мөнхбаатар нараар ахлуулсан алба хаагчид, 2 эрэлч нохойтой мөрдөн шалгах ажил болон эрлийн ажлыг зохион байгуулжээ. Журмын дагуу шинжилгээ авч шалгуулахад хүүхдийн мөр биш малын мөр байх магадлалтай гэсэн хариу гарсан байна.
Энэ талаар мэдээлэл, шинжилгээний хариуг алга болсон хүүгийн аав, ээж ар гэрийн хүмүүст танилцуулжээ.
Иймээс иргэдэд худал мэдээлэл түгээж төөрөгдүүлэхгүй байхыг албаны хүмүүс анхааруулсан байна.
Эх сурвалж: Хөвсгөлийн өнгө.мн
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна