Нярайн цогц эрт илрүүлгийн хөтөлбөрийг НҮБ-ын Хүүхдийн сан, Эрүүл мэндийн яам, АШУҮИС-тай хамтран хөдөө орон нутагт нутагшуулах үйл ажиллагаа Орхон аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний төвөөс эхэлжээ.
Нярайн цогц эрт илрүүлгийг нутагшуулах “Үндэсний баг”-ийн хүрээнд
Тус бүсчилсэн сургалт нь Ховд, Дорнод, Өвөрхангай аймгийн БОЭТ-үүдэд тус бүр зохион байгуулагдана. Сургалтыг амжилттай хэрэгжүүлж чадваас 28 төрлийн нярайн эмгэгийг эрт, эмнэлзүйн шинж илрэхээс нь өмнө оношилж, эмчлэх боломж нээгдэж, хүүхдийн өвчлөл эндэгдлийг бууруулахад чухал алхам юм.
Сургалтыг НҮБ-ын Хүүхдийн Сангийн Шадар Суурин төлөөлөгч Ян Му, ЭМ-ийн сайдын зөвлөх Б.Дэмбэрэл, Орбис олон улсын байгууллагын Монгол дахь захирал Ч.Чимгээ, Нярайн цогц эрт илрүүлгийг нутагшуулах үндэсний багийн ахлагч, АУ-ны доктор, профессор Г.Эрдэнэтуяа нар хамтран нээжээ.
Мөн нярайн эрт илрүүлэгт шаардлагатай пульсоксимет, арклайт, зөөврийн компьютер, принтер, хуруу уншигч зэрэг зарим тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгсөн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна