ХОЁРДУГААР ЭМНЭЛЭГ ДУРАНГИЙН 3D ТЕХНОЛОГИ АШИГЛАН ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ МЭС ЗАСЛЫГ ХИЙЖЭЭ


Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах багийн хамт  дурангийн 3D технологи ашиглан элэг шилжүүлэн суулгах мэс заслыг дөрвөн удаа амжилттай хийжээ.

Энэ удаагийн мэс заслыг тус эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах багийн хамт олон удирдан хийсэн бөгөөд БНСУ-ын Самсунг эмнэлгийн баг зөвлөн ажилласан байна.

Тус эмнэлгийн Ерөнхий захирал Э.Анхбаяр "УХТЭ нь элэг шилжүүлэн суулгах мэс заслын дөрөв дэх тохиолдлоо хийж байна. Монгол Улсад элэг шилжүүлэн суулгах мэс заслын донорын хагалгааг хийхдээ долоон дурангийн аргыг ашигласан бөгөөд үүний дөрвөн тохиолдлыг хоёрдугаар эмнэлэг хийж байна.

Бид эмч, мэргэжилтнүүдээ өндөр түвшинд бэлтгэхийн тулд УНТЭ болон ХСҮТ-тэй хамтран ажиллаж сургалтыг тогтмол авахаас гадна дурангийн мэс заслыг хөгжүүлэхийн тулд БНСУ-ын Канбук Самсунг эмнэлэгтэй хамтарч “KOFIH” төслийг хэрэгжүүлж байгаа.     

Цаашид бөөр, уушги шилжүүлэн суулгах мэс заслыг хийх, робот мэс заслыг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна.

2019 онд УХТЭ-ийн Оношилгоо, эмчилгээний төв ашиглалтад орсноос хойш мэс заслын тусламж, үйлчилгээ тэлж эхэлсэн. Өнөөдөр бид элэг шилжүүлэн суулгах мэс заслаас эхлэн нийт мэс заслын 95 хувийг дурангийн аргаар хийж эхэлсэн." гэж онцолжээ.      

УХТЭ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн мэс заслын эмч Б.Онон "Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эмнэлэгтээ эхлүүлээд дөрөв дэх мэс заслаа хийлээ. Энэ онд таван элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийхээр төлөвлөсөн.  Донорын аюулгүй байдал, сэтгэл ханамж, үүсч болох хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон улсад хэрэглэдэг донорын элэг тайрах мэс заслыг 3D дурангийн аргаар хийж байна. Цаашид ч бид 3D  дурангийн аргаар хийх зарчмыг баримтлан ажиллана." гэсэн байна.  

БНСУ-ын Канбук Самсунг эмнэлгийн эмч, профессор Ким Жонман "2019 онд ХСҮТ-ийн хамт олон элэг шилжүүлэн суулгах мэс заслаа эхлүүлж байх үед бид тусалж эхэлсэн.  Таван жилийн өмнөөс тус хамт олон элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийхээр төлөвлөн бэлдэж эхэлсэн байсан. Тэр хугацаандаа Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон хэд хэдэн эмч нар манай эмнэлэгт ирж, сургалтад хамрагдсан. Тухайн үед эмч нарын чадвар хэдий сайн байсан ч гэсэн элэг шилжүүлэн суулгах мэс заслын талаарх мэдлэг нь бага байсан. Монголчуудын хувьд элэгний хавдрын өвчлөл ихтэй учраас эмч, мэргэжилтнүүд энэ тал дээр ажиллаж, өвчтөнийг эдгээх чин хүсэлтэй, эмчилгээндээ маш их анхаарал хандуулж, мэс заслаа ч гэсэн сайн хийж байсан нь ажиглагдсан.

Улсын Хоёрдугаар төв эмнэлэг дээр элэг шилжүүлэн суулгах мэс засал дөнгөж хийгдэж эхэлж байна. Тухайн эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах мэс заслын донорын хагалгааг дурангийн аргаар хийж байгаагаараа маш онцлогтой байна. Дурангийн мэс засал хийдэг эмч нарын ур чадвар маш өндөр түвшинд хүрсэн байна. Эрүүл донороос элгийг тайрч авахдаа дурангийн мэс заслыг ашиглах нь донорын ирээдүйн амьдралд маш чухал. Тус эмнэлгийн зүгээс эмч нараа чадавхжуулах хүрээнд манай эмнэлэг дээр урт болон богино хугацааны маш олон сургалтад хамрагдаж байсан. Эмнэлгийн системийг ч гэсэн маш сайн мэдэж байгаа болохоор өөрсдийн эмнэлэгтээ хэрэгжүүлээд эхэлсэн. Монгол эмч нарын тухайд олон улсад ч гэсэн өндөр түвшинд ажиллах бүрэн боломжтой гэж харж байна." гэжээ.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОДГЭРЭЛИЙН УРАНБАЯР ТОКИО ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ 5 цагийн өмнө
ЖОД ЛҮЙЖИН ИХ ЕРӨӨЛ, НОМЫН ХУРИМ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД 7 ХОНОГИЙН ТУР… 7 цагийн өмнө
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНИЛЦЛАА 7 цагийн өмнө
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 8 цагийн өмнө
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 11 цагийн өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 11 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 11 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… Өчигдөр
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… Өчигдөр
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … 2025/12/05
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… 2025/12/05
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА 2025/12/05
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… 2025/12/05
ЭЭЖ ОХИН ХОЁРЫН 36 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ХҮРТСЭН ТИТЭМ 2025/12/05
МИАТ: СИНГАПУР РУУ ЗОРЧООД СЕНТОЗА АРЛЫН ТАВАН АЛДАРТАЙ ГАЗРЫН 1-ЭЭР Ү… 2025/12/05
ХААН ЧАРЛЬЗИЙН КЕЙТ МИДДЛТОНД ХАНДСАН ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ ОЛОН САЯ ХҮНИЙГ… 2025/12/05
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ РОМЫН ПАП XIV ЛЕО НАР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, Ц… 2025/12/05
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛЧУУД АА, БИД ЧАДЛАА 2025/11/23
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
11 НАСТАЙ Ц.АНАНД НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШАТРЫН ТҮРГЭВЧИЛСЭН ТОГЛОЛТЫН УЛСЫ… 2025/11/23
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
Ж.МИШЭЭЛ SILK WAY STAR УРАЛДААНЫ ЯЛАГЧ БОЛОХОД ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Б.С… 2025/11/23