Жинлүүрийнхний хувьд энэ сар зөвхөн тайван төдийгүй нэлээд амжилттай байх магадлалтай ч тодорхой үе шатанд нэлээд хүчин чармайлт шаардана. Ажлын талбарт таны талд орно гэж амлаж байсан хэн нэгэн хэлсэн амнаасаа буцаж магадгүй. Түүнд гомдох эсэхийг шийдэх хэрэгтэй байж болох ч яг энэ цаг хугацааанд биш. Та гэнэт ганцаараа үлдэх нөхцөл байдлаа эхлээд шийдвэрлэх хэрэгтэй. Хэрэв та хувийн бизнестэй бол хүний нөөцөө өргөжүүл. Харин өөрийн гэсэн бизнес байхгүй бол хэд хэдэн сонголт байх бөгөөд хамгийн энгийн нь татгалзах явдал юм. Асуудлыг таны өмнөөс шийдэх бөгөөд та урамшуулалгүй үлдэж мэдэх ч байр суурь тань өөрчлөгдөхгүй.
Хайр сэтгэлийн харилцаанд ийм стратеги "ажиллахгүй", энд та илүү нарийн үйлдэл хийх хэрэгтэй болно. Өөрийн зан авирт шүүмжлэлтэй хандахаас бүү ич, үүнийг хэзээ ч юм хийх шаардлага тулгарах тул хойшлуулснаас өнөөдөр хийсэн нь илүү дээ. Ингэснээр та зарим асуудлаас өөрийгөө аврахаас гадна гэр бүлийнхээ тайван, эв найртай амьдралд тус болно.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна