Нумынхны өөрийгөө үнэлэх үнэлэмж нь багасаж мэднэ. Тэд өөрийнхөөрөө байхыг хүсэж, бодож буйгаа ярьж, сэтгэл зүрхэнд нь байгаа зүйлээ хийхийг хичээх болно. Хамгийн гол нь энэ хүртэл амьдрал дахь хязгаарлалтууд нь бүгдээрээ дотоод зан чанартай нь холбоотой байсныг ойлгоно. Гуравдугаар сард саад бэрхшээл нэлээд тохиолдох ч энэ нь бүгд гадна талаас шалтгаална. Харин нумынхан өөрсдийгөө эрх чөлөөтэй, эрч хүчтэйгээр мэдэрнэ. Тэд ажлаа гайхалтай урам зоригтойгоор хийх болно. Орон гэр, ажлын байраа өөрчлөхгүй байлаа ч асуудалд илүү тодорхой, алсын хараатай хандах цаг үе иржээ. Нумынхан найзууд, тэднийг ивээдэг хүмүүс, байнга өөртэй нь холбоотой бусад зөвлөгчдийг харахгүйгээр хэрэгтэй гэж үзэж байгаагаараа асуудлыг шийднэ. Үүний үр дүнд сарын хоёрдугаар хагаст ажил болон харилцаанд тодорхой дэвшлүүд ажиглагдаж эхэлнэ. Нумынхны урд тодорхой зорилго бий болж, бодитоор хэрэгжүүлж чадвал тэд шинэ түвшинд гаргаж, нийгмийн байр суурь нь мэдэгдэхүйц дээшилнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна