МИАТ ТӨХК-аас өчигдөр /2025.07.19/ мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэгдэлд "2025 оны долдугаар сарын 20-ны өдөр БНХАУ-ын өмнөд хэсэг буюу Хонгконгийн газар нутгаар халуун орны хүчтэй хар салхи дайрах бөгөөд цаг агаарын энэхүү онцгой үзэгдлийн улмаас Хонгконгийн олон улсын нисэх буудал /HKG/ 2025 оны долдугаар сарын 20-ны 5 цагаас хойш үйлдэгдэх нислэгүүдийг цуцлах болон хойшлуулах арга хэмжээ авч байна.
Иймд 2025.07.20-ний өдрийн МИАТ ТӨХК-ийн ОМ297/ОМ298 аяллын дугаартай Улаанбаатар-Хонгконг-Улаанбаатар чиглэлийн нислэг хойшлогдож байгааг үүгээр мэдэгдье.
Нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь:
ОМ297 аяллын дугаартай Улаанбаатар-Хонгконг чиглэлийн нислэг 7-р сарын 21-ний өдөр 13:00 цагаас Чингис хаан ОУНБ-аас хөөрч, 17:35 цагт буух бол ОМ298 аяллын дугаартай Хонгконг-Улаанбаатар чиглэлийн нислэг 18:35 цагт хөөрч, 23:15 цагт Чингис хаан ОУНБ-д буухаар төлөвлөж байна" гэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна