Хүн ам, өрхийн мэдээллийн санд 2025 оны 7 дугаар сарын 8-ны байдлаар Монгол Үндэсний бөхийн Дархан аварга, Даян аварга болон Аварга цолтой бөхчүүдтэй ижил нэртэй иргэдийн талаарх сонирхолтой статистикийг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ.
Тухайлбал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй ижил нэртэй 15495 хүн байгаа бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Даяар Дуурсагдах Далай Даян, Дархан аварга Ж.Мөнхбаттай адил нэртэй 6925 хүн байна. Мөн Эрхэмбаяр нэртэй 6797, Өсөхбаяр 5647, Балжинням 5575, Хангай 4783, Баянмөнх 4421, Сүхбат 4008 байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна