Хор цацагч алтан мэлхий хамгийн хортой төдийгүй дэлхий дээрх бүх амьтнаас хамгийн өршөөлгүй амьтанд тооцогддог. Ийм төрлийн нэг мэлхийн арьсанд 10 хүнийг хөнөөх чадалтай хор байдаг. Энэ мэлхий том шүд, хурц хумс, хүчтэй эсэргүүцэх чадваргүй, гаднаасаа эгдүүтэй ч гэж болохоор харагддаг, 6 см орчим урттай.
Колумбын баруун эргийн халуун орны ойд нутагладаг хор цацагч алтан мэлхийг сармагчин агнах, сумны үзүүрт түрхэх зэрэг зорилгоор маш их эрсдэлтэй барьдаг.
Уг мэлхий ургамлаас илүү хорт бодис хүртдэг шоргоолж, цох болон бусад шавжаар хооллодог учир ийнхүү их хорыг биедээ агуулдаг байна. Хорны найрлагад байдаг батратоксин гэх бодис нь түүн рүү ойртох гэсэн хүн, амьтны зүрхийг маш хурдан дутагдалд оруулж, булчинг нь саажуулдаг ажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна