АРГА БАРСАН БҮСГҮЙН АСУУЛТ БА ТЕХНИКИЙН ЗӨВЛӨХИЙН ХАРИУЛТ


Техникийн зөвлөхөөс тусламж аваад амьдралын асуудлаа шийдчихдэг бол хэн хүнгүй амар байхсан. Ядаж л ээдрээтэй байдлаас яаж гарахаа ойлгож, нүдэнд гарц үзэгдэнэ шүү дээ. 

Гэрлээд удаагүй нэгэн бүсгүй хувийн амьдралын асуудлаа хэрхэн шийдэхээ мэдэхгүй байсан тул техникийн зөвлөх рүү захидал илгээжээ. Тоног төхөөрөмж шахуу нэртэй ч гэлээ Техникийн зөвлөх гээчийн цаана нь хэн нэгэн хүн, магадгүй бүр хэдүүлээ сууж байгаа хойно захидлыг аваад хариу илгээсэн гэнэ. Ингээд бүсгүйн зурвас болон түүнд өгсөн хариултыг сонирхуулъя.
“Эрхэм хүндэт Техникийн зөвлөх өө!
Энэ оны эхээр би Найз залуу 5.0 багцаа устган, Нөхөр 1.0 үйлдлийн систем суулгасан юм. Гэвч систем нь сүүлийн үед гацаад, санаснаар сайн ажилладаггүй ээ. Ялангуяа Найз залуу 5.0-тай байх үед төгс сайхан ажиллаж байсан Цэцэг бэлэг, Үнэт эдлэл зэрэг дагуул хэрэгслүүд  хичнээн дуудаад ч нээгдэхгүй юм.
Үүнээс гадна Нөхөр 1.0-д Романтик 9.5, Анхаарал халамж 6.5 зэрэг хэрэгцээт аппууд байдаггүй. Тэгсэн хэрнээ Английн Премьер лиг 5.0, Үндэсний бөх 3.0, Сагсанбөмбөг 4.1 зэрэг программууд аль хэдийн суугдчихсан, арилахгүй шинжтэй байна. 
Харилцан яриа 8.0 апп-ын ажиллагаа муудаж, гэр орон цэвэрлэх 2.6-ийг дуудаж ачаалах гэтэл систем бүр тэр чигээрээ нурчих гээд болдоггүй. Уг нь би Үглэх 5.3-ийг суулгаад, гарсан алдаа, гацааг арилгах гэсэн боловч уншиж эхлээд л алга болчих юм.
Одоо би яасан нь дээр вэ? 
Аргаа барсан бүсгүй” гэсэн захидал ирсэн байжээ.
Техникийн зөвлөх үүнд ийм хариулт илгээсэн байна.
“Арга барсан бүсгүй таны захидлыг уншаад дараах зөвлөгөөг дагахыг зөвлөж байна. Таны татан авалтын түүхийг харахад Найз залуу 5.0 бол түр зуурын зугаа цэнгэлийн багц байжээ. Харин Нөхөр 1.0 бол үндсэн үйлдлийн систем юм шүү. Энэ хоёр хоорондоо их ялгаатай. Та одоо “Уг нь чамайг надад хайртай гэж бодсон юмсан.exe” файлыг задлахдаа давхар Нулимс 6.2 апптай хавсарган уншуулаад үзээрэй. Мөн зэрэгцүүлээд Гэмшилт 3.0 системийг шинэчлэн суулгахыг хичээх нь зүйтэй. Хэрвээ та зааврын дагуу зөв ачаалбал Нөхөр 1.0 нь тэр даруй Үнэт эдлэл 2.0, Цэцэг бэлэг 3.5 аппуудыг автоматаар нээн ажиллуулна. 
Гэвч нэг зүйлийг анхааруулахад, та эдгээр программуудыг зэрэг олон удаа ачаалбал Залхмаар дуугүй байдал 2.5, Найз нөхөд 7.0, Шар айраг 6.1 зэргийг систем хариу ачааллах аюултай. Ялангуяа Шар айраг 6.1 нь аюултай вирусын программ бөгөөд таны ямар ч оролцоогүйгээр маш чанга хурхирах апп-ыг шууд идэвхжүүлэх нигууртай.
За тэгээд юу ч болж байлаа гэсэн хэзээ ч суулгаж болохгүй апп бол Хадам ээж 1.0 шүү! Хэрвээ энэ аппыг та суулгаж, ачаалж эхэлбэл эрх мэдлийг тань бүрэн булаан авч, системийн удирдлагаа алдаж, хянах боломжгүй болно. Мөн хэцүү байдалд орсон ч Найз залуу 5.0 багцыг сэргээн шинэчлэн нээх гэж битгий оролдоорой. Энэ багцыг Нөхөр 1.0-тэй зэрэг ачаалах ямар ч боломжгүй учир систем нурж, унтрах аюултай.
Эцэст нь зөвлөхөд, Нөхөр 1.0 бол сайн үйлдлийн систем. Гэвч  багтаамж багатай учир ямар ч шинэ апп болон программыг маш удаан ачаалдгийг анхаарна уу. 
Та багтаамжийг нь нэмэгдүүлж, үйл ажиллагааг нь сайжруулж, хөгжүүлэхийг хүсч байвал хэд хэдэн шинэ программ худалдан авч, суулгаарай. Үүнд, бидний зөвлөж буй программ бол Сайхан хоол хийх 3.0, Гоё дотуур хувцас 7.7 юм. 
Танд амжилт хүсье!”


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 5 цагийн өмнө
С.АМАРСАЙХАН САЙД ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ … 6 цагийн өмнө
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 6 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 20-22 ХЭМ ДУЛААН 7 цагийн өмнө
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… Өчигдөр
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … Өчигдөр
УЛААНБААТАРТ 15-17 ХЭМ ДУЛААН Өчигдөр
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ Өчигдөр
СЕЛЕНА ГОМЕЗ НЭГ Л ӨДӨР ЭЭЖ БОЛНО ГЭДЭГТЭЭ ИТГЭЛТЭЙ БАЙНА 2026/09/08
АНУ-Д ЗОРЧИХ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД 2026/09/08
ҮАГ: ЦАЛИН НЭМЭГДҮҮЛЭХ НЬ ИНФЛЯЦЫН ДАРАМТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЭРСДЭЛТЭЙ 2026/09/08
УЛААНБААТАРТ 17-19 ХЭМ ДУЛААН 2026/09/08
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
СҮХБААТАРЫН ТАЛБАЙГААР ДАЙРАН ӨНГӨРДӨГ АВТОБУСНЫ ЗАРИМ ЧИГЛЭЛД ТҮР ХУГ… 2026/09/07
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/07
ХАЧИРТАЙ БАНТАН ПОДКАСТЫН НЭРЭМЖИТ “ҮНЭН ЗОРИГТ” ШАГНАЛ ОЛГОДОГ БОЛНО 2026/09/06
Их Уншсан
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 2026/08/29
БАГА АНГИЙНХНЫГ ТООНД ДУРЛУУЛАХ ДҮРС ХУВААХ, ЭВЛҮҮЛЭХ НОМ 2026/08/30
МЭДРЭМЖ СЭРГЭЭСЭН УРИЛГА 2026/09/03
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ХОНИНЫХНЫ ХУВЬД ОНОВЧТОЙ БҮТЦЭЭР ДАМЖИ… 2026/09/01
А.БАДАМ: БҮХ НИЙТИЙН ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛ ЗАЙЛШГҮЙ ЧУХАЛ БАЙНА 2026/08/27
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ ХУВЬД САНХҮҮГИЙН ТОГТВОРТО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХНЫ ХУВЬД ХАРИЛЦААГАА ХӨГЖҮҮЛЭ… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД АМЖИЛТАД ХҮРЭХ Ү… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД ЗОРИЛГОО ТОДОРХОЙ БО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ЦАР ХҮРЭЭГЭЭ ӨРГӨЖҮҮЛ… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД УРТ ХУГАЦААНЫ ТӨЛӨВЛӨ… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД БОДИТООР АШИГ ОЛО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙНХНИЙ ХУВЬД ИРЭЭДҮЙН ТОМ АЛХМЫН … 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД АЖИЛ ХЭРЭГТ ТААТАЙ… 2026/09/01
МОНГОЛБАНКНЫ ДЭРГЭДЭХ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН ИХ СУРГУУЛИУДТАЙ ХА… 2026/09/03