Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран 24 дэх жилдээ “ТОП-100” Аж ахуйн нэгжийг тодруулж, ТОП-10 Төрийн өмчит компанийг зарлалаа.
Монгол Улсын Төрийн далбаа тээгч, Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК уг жагсаалтын долдугаар байрт шалгарав.
МИАТ ТӨХК өнгөрөгч 2024 онд нийт 4218 удаагийн нислэг үйлдэж, 1,1 сая зорчигч тээвэрлэсэн бөгөөд нийт 945 тэрбум төгрөгийн орлого олсон нь өнгөрөгч 69 жилийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт юм.
Мөн МИАТ компани цар тахлын дараах сэргэлтийг эрчимтэй хийж агаарын хөлгийн парк шинэчлэл, орон нутгийн болон олон улсын нислэгийн чиглэлээ өргөжүүлэх, ачаа тээвэр болон транзит зорчигчдын тоог нэмэгдүүлэх гэх мэт олон ажлыг шат дараатай хийсний үндсэн дээр сүүлийн гурван жил дараалан ашигтай ажиллаж, улсын нэгдсэн төсөвт 120 орчим тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлэн ажилласан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна