МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН НЭГТГЭСЭН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЖЭЭ


Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр (2025.07.02) Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийг хэлэлцжээ.  

Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Засгийн газраас энэ оны зургадугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг татан авах тухай бичиг ирүүлснийг уншиж танилцуулан, уг хуулийн төслийг хууль санаачлагч татан авсанд тооцлоо. Мөн тэрбээр хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэнхуулийг төслүүдийг Байнгын хороодод хуваарилсан талаар танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, О.Батнайрамдал нарын санаачлан боловсруулж, энэ оны зургадугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд, Засгийн газраас энэ оны зургадугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийтийн өмчийн хууль (Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга)-ийн төсөл, Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль,тогтоолын төслүүдийг Эдийн засгийн байнгын хороонд, мөн Засгийн газраас энэ оны зургадугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Барбадос Улс, Эсватинийн Хаант Улс, Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улс, Бүгд Найрамдах Ботсвана Улстай тус тус дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлынтогтоолын төслүүдийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд, Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал нарын 89 гишүүнээс энэ оны зургадугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороонд, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа нарын 40 гишүүний энэ сарын 02-нд өргөн мэдүүлсэн Боловсролын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд тус тус хуваарилсан байна.

Нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар танилцууллаа. Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын гурван гишүүн санаачлан боловсруулж, 2025 оны гуравдугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл нарын 26 гишүүн санаачлан боловсруулж,  2025 оны гуравдугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 11 гишүүн санаачлан боловсруулж, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-эрдэнэ нарын 10 гишүүн санаачлан боловсруулж,  2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа нарын 9 гишүүн санаачлан боловсруулж, 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 2025 оны зургадугаар сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа нарын 20 гишүүн санаачлан боловсруулж, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2025 оны зургадугаар сарын 27-ны өдрийн чуулган нэгдсэн хуралдаанаар тус тус хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. хуулийн төслүүдийг нэгтгэн Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын мөн өдрийн 288 дугаар захирамжаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатараар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, П.Сайнзориг, Г.Уянгахишиг, Ө.Шижир нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна. Ажлын хэсгээс,

-Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор Өргөдлийн байнгын хороо тухайн асуудлыг эрхлэх Байнгын хорооны саналыг үндэслэн холбогдох байгууллага албан тушаалтнаас мэдээлэл авах сонсох талаар, Эдийн засгийн байнгын хороо эрхлэх асуудалд Аялал жуулчлал дэд хороо байгуулах, Нэгдсэн хуралдаанд албан тушаалтан худал мэдээлэл өгсөн бол мэдээллийн үнэн зөв, эсэх асуудлаар дүгнэлт гаргуулах байгууллагад Үндэсний статистикийн хороог нэмэхээр, Шинжлэх ухааны дэд хороо байгуулах хуулийн төслийг зохицуулалтыг Боловсрол, шинжлэх ухааны дэд хороо болгон өөрчлөх, Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хороо байгуулах хуулийн төслийн зохицуулалтад тагнуулын болон цэргийн тагнуулын байгууллагад харьяалуулснаас бусад хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, ял эдлүүлэх ажиллагаа болон энэ зорилгоор явуулж байгаа гүйцэтгэх ажлын талаарх хууль тогтоомж гэж ялган тодорхой зохицуулахаар

-Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор тухайн жилийн төсөвтэй холбогдуулан Ерөнхийлөгч хэсэгчилсэн байдлаар хориг тавьсан бол хоригийн шинж байдлыг харгалзан Улсын Их Хурал тогтоосон хугацаанд төслийг оруулж ирэх хуулийн төслийн зохицуулалтыг хоригийн шинж байдлыг нь харгалзах биш Төсвийн байнгын хорооны саналаар хугацаа тогтоож болохоор өөрчлөх, Төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэх дэгтэй холбоотой хэсэгт хоёр дахь хэлэлцүүлэгт зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулах зэрэг зарим процессыг тодруулах, Хууль зүйн дүгнэлтийг зөвлөмж болгон өөрчилж байгаатай холбоотойгоор өөрчлөлт оруулахаар

-Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор түр хорооны даргыг түр хороо байгуулах саналыг анх санаачилсан гишүүн даргалах, тухайн гишүүн татгалзсан бол түр хороо байгуулах санал тавьсан бусад гишүүд дотроосоотомилох, эсхүл ийм шаардлагагүй гэж үзсэн бол түр хорооны гишүүд дотроосоо сонгох зэрэг нийт 17 зарчмын зөрүүтэй санал бэлтгэснийг Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 07-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна.

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар, Л.Энхнасан, М.Бадамсүрэн, Ц.Мөнхтуяа, Ч.Нномин, Д.Рэгдэл, Б.Энхбаяр нараас ирүүлсэн болон Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, санал хураалт явуулсан байна. Санал хураалтаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авсан, аваагүй саналуудыг бүлэглэн бэлтгэсэн тухай Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтэд дурдсаныг  Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар илтгэв.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, О.Номинчимэг, О.Цогтгэрэл, Б.Жаргалан, Ж.Алдаржавхлан нар асуулт асуулаа. Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж парламент дахь сөрөг хүчний хяналт хэрэгжүүлэх гол хэрэгсэл бол түр хороо байгуулах явдал болохыг онцолж, эрх баригч намын гишүүдээр удирдуулсан түр хороодын ихэнх нь ор нэр төдий ажилласан гэж үзэж байгаагаа илэрхийлээд, санаачилсан гишүүд өөрсдөө түр хороог ахалж ажиллах нь дэлхийн жишиг гэдийг дурдав. Тэтгэврийн зээлийн зохицуулалтыг эсэргүүцэж ахмад настнууд жагсаал хийж байгааг тэрбээр сануулж, Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ойрын үед хуралдаж, өр, орлогын харьцааг 70х30 болгон, хугацааг 24 сараас дээш тогтооно гэж найдаж байгаагаа илэрхийлээд, Төв банканд ажилладаг өөрийн зөвлөхийн Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг эсэргүүцсэн байр суурьтай байгааг мэдээлэв.

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд хуулийн төсөлд тусгагдсан Агаар орчны бохирдлын дэд хорооны нэрийн “агаар, орчин” гэх үгнүүд дундаа таслалтай эсэхийг тодруулан асууж, хуулийн төсөлд тус дэд хорооны чиг үүргийг “бодлого зохицуулалтын болон хууль тогтоомжийн биелэлтийн асуудлыг”гэж өргөн хүрээтэй заасан бол хууль санаачлагчдын тайлбарт зөвхөн “хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих” гэж хязгаарлагдмал шинжтэйгээр дурдсан нь тодорхойгүй болгож болзошгүй байна гэлээ. Мөн хуулийн төсөлд хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын зарим чиг үүрэгтэй давхцалтай байгааг анхаарахыг зөвлөв. Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй холбогдуулан хянан шалгах Түр хорооны асуудлыг хуульчилж байсан 76 гишүүнтэй парламент одоогийнхоо тогтолцооны хувьд өөр болохыг хэлж, олон улсын жишиг болж буй хянан шалгах Түр хорооны загваруудаас манай улс зөвшилцлийн буюу Англи-Германы загварыг авсан гэдгийг тайлбарлаж, санаачлагч нь даргалах санал оновчтой биш гэж үзэж байгаагаа хэлсэн юм. Энэ талаар хууль санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл хариулахдаа хуулийн төсөлд хянан шалгах түр хороог санаачлагч гишүүн даргалах тухай бус даргалж болох тухай тусгасныг тайлбарлан, 32-оос дээш тооны гишүүдийн дэмжсэнээр тус түр хороог байгуулах бөгөөд эдгээр дэмжсэн санаачлагчид дотроосоо нэгийгээ томилох зохицуулалт гэдгийг танилцууллаа. Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан хуулийн төслийг дэмжиж байгаагаа мэдэгдээд, Хууль зүйн Байнгын хорооны эрхлэх асуудлыг хүрээнд байгуулагдах Тусгай хяналтын дэд хорооны талаар лавлаж, 126 гишүүнтэй энэ парламент хэлмэгдүүлэлтийн хонгилыг нурааж чадах, эсэх, энэ хууийн төсөл үүнд хувь нэмэр оруулах, эсэхийг хууль санаачлагчдын нэг, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжингээс асууж хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин хүний эрх, эрх чөлөө, түүний баталгааг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх прокурор, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, эрүү, иргэн, захиргааны хэрэг маргааныг шийдвэрлэх, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгахтай холбоотой асуудлууд Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлууд тус байнгын хороо хяналтаа тавьж чадахгүй байна. Тусгай хяналтын дэд хороогүй Байнгын хороо бол шүдгүй арслан гэж зүйрлээд, энэ асуудлыг шийдэж байж бид хууль зөрчих явдлыг шийдвэрлэнэ гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан одоо Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны харьяанд байгаа Тусгай хяналтын дэд хороог Хууль зүйн байнгын хороонд харьяалуулах нь ямар давуу талтайг, дэд хороодын тоог олон болгосоноор байнгын хороодын чиг үүрэгтэй давхардал үүсэх эсэх талаар асууж хариулт авсан юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЖОД ЛҮЙЖИН ИХ ЕРӨӨЛ, НОМЫН ХУРИМ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД 7 ХОНОГИЙН ТУР… 1 цагийн өмнө
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНИЛЦЛАА 1 цагийн өмнө
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 2 цагийн өмнө
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 4 цагийн өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 5 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 5 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… Өчигдөр
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… Өчигдөр
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … Өчигдөр
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… Өчигдөр
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА Өчигдөр
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… Өчигдөр
ЭЭЖ ОХИН ХОЁРЫН 36 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ХҮРТСЭН ТИТЭМ 2025/12/05
МИАТ: СИНГАПУР РУУ ЗОРЧООД СЕНТОЗА АРЛЫН ТАВАН АЛДАРТАЙ ГАЗРЫН 1-ЭЭР Ү… 2025/12/05
ХААН ЧАРЛЬЗИЙН КЕЙТ МИДДЛТОНД ХАНДСАН ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ ОЛОН САЯ ХҮНИЙГ… 2025/12/05
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ РОМЫН ПАП XIV ЛЕО НАР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, Ц… 2025/12/05
МОДИ ПУТИНД ЭНЭТХЭГИЙН ЭРТНИЙ ТУУЛЬС БХАГАВАД ГИТАГИЙН ОРОС ХЭЛ ДЭЭРХ … 2025/12/05
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛЧУУД АА, БИД ЧАДЛАА 2025/11/23
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
11 НАСТАЙ Ц.АНАНД НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШАТРЫН ТҮРГЭВЧИЛСЭН ТОГЛОЛТЫН УЛСЫ… 2025/11/23
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
Ж.МИШЭЭЛ SILK WAY STAR УРАЛДААНЫ ЯЛАГЧ БОЛОХОД ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Б.С… 2025/11/23