Нумынхан энэ сард нэлээд азтай байх болно, гэхдээ та өмнө нь, ялангуяа зургадугаар сард хэрхэн ажилласнаас ихээхэн шалтгаална. Ажил мэргэжлийн талбарт хувийн хөгжлийн тодорхой төлөвлөгөөтэй хүмүүс илүү амжилт гаргана. Үүнд зөвхөн бизнес биш, өөрийн мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх мөн орно. Хүчин чармайлт гаргахгүйгээр амжилтын талаар бодоод хэрэггүй. Нөгөө талаар хувийн бизнес эрхэлдэггүй хүмүүс эргэн тойрныхноосоо тусламж авах боломжтой. Зарим мөчид таны хамт ажиллагсад, удирдлага тань сайхан сэтгэл гаргаж мэднэ. Яг цагийг нь олж, тэдний дунд "орох” нь чухал бөгөөд ингэснээр ашигтай байх боломжтой гэдгийг санаарай. Хувийн харилцааны тал дээр ерөнхийдөө сайн байх хэдий ч хүсэж буй бүх зүйл тань биелнэ гэж шууд хэлэх боломжгүй. Гэхдээ та өөрийн шинэ зорилгоо нээж, илүү хүчтэйгээр урагшлах болно.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна