Мэлхийнхэн энэ сард бусад ордынхтой харьцуулахад их тогтвортой байх болно. Бодитойгоор авч үзвэл, таныг түгшээх зүйл бараг байхгүй тул та хаа нэгтээ "нуугдана" гэж бодож төлөвлөсөн бол энэ нь биелэхгүй гэдгийг санаарай. Харин ч эсрэгээрээ та маш идэвхтэй, өөртөө итгэлтэй бүх зүйлийг хийж чадна. Ажлын талбарт ирээдүйтэй боломж хэд хэд гарах бөгөөд энэ мөчийг алдахгүй байх нь чухал. Аливаа зүйлд яарах хэрэггүй, гэхдээ бусдын захиргаанд ажилладаг хүмүүс гэнэтийн үйлдлийнхээ ачаар ялгарч, өрсөлдөөнд ялах боломжтой. Хувийн харилцааны тал дээр ганц бие мэлхийнхэн насан туршдаа дурсагдах үйл явдалтай учирч мэдэх нь. Амьдралаас таашаал ав, гэхдээ тантай гараа барилцсан нэгнийг анхаарахгүй орхиж болохгүй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна