Үхрийнхэн энэ сард хэд хэдэн чиглэлд хөдлөх болно, од гарагс ийнхүү ажиллахыг зөвлөж байна. Ажил хэргийн талбарт бүтэлгүйтэл рүү хөтөлж мэдэх зүйлсэд ямар ч тохиолдолд бүү автаарай, харин өөрт чинь ирж мэдэх асуудалд хатуу хариулах шаардлага гарч мэднэ. Бүх зүйлд найрсаг хандах цаг биш байх магадлалтай. Мэдээж хэмжээ хязгаарыг барих хэрэгтэй ч зарим зүйлд зориг гаргах хэрэгтэйг санаарай. Өөрийн гэсэн бизнес эрхэлдэггүй үхрийнхэн “том ах”-тай, эсвэл өөртөө жишиг болох нэгэн, үнэхээр дууриахыг хүсдэг хүнтэйгээ хамтран ажиллах боломж гарч мэднэ.Тодорхой тохиолдолд бусдын стратегийг ч хуулбарлаж болох юм, энэ сард та бүхний ийм зүйлийг уучлах боломжтой үе таарах нь. Харин хувийн талбарт уучлагдахаар зүйл хийхгүй байхыг зөвлөе. Шинэ хэлхээ холбоо тогтооход сайн цаг ч хуучин харилцаагаа бэхжүүлэхэд бүр илүү тохиромжтой. Гэхдээ хэт олон хүнтэй нөхөрлөхийг хүсвэл тэдний зарим нь үнэндээ найз биш байдгийг санахад илүүдэхгүй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна