Хониныхон энэ сард "олон янзын байдалд" байх бөгөөд долоо хоног бүр таны зорилго, тэргүүлэх чиглэл, биелүүлэх аргууд ч өөрчлөгдөх магадлалтай. Энэ нь маш сайн бөгөөд олон янзын төлөв байдал нь танд уян хатан байхыг зааж, эргэн тойронд тань байх хүмүүсийн талаар ихийг ойлгоход тусална. Таатай энэхүү үед ажил хэргийн талбарт та төдийлөн их хүч зарцуулахгүйгээр урагшлах боломж олдоно. Хамгийн гол нь хэмжээ хязгаарыг барих хэрэгтэй, энэ маш сонирхолтой гэж хэлбэл шууд үсрээд оролгүй эргэцүүлэхийг зөвлөе. Бодитой мэдээлэлд тулгуурлах нь зөв, гэхдээ хэт удааширвал хоцорч, ашиг тус өөр хүнд очиж мэдэх юм. Тиймээс цагаа олж хөдлөх хэрэгтэй. Хувийн харилцааны тухайд чухал зүйл хүлээж байгаа хэдий ч юу чухал вэ гэдгийг та өөрөө тодорхойлох болно. Гол нь зорилгоо хараанаасаа алдалгүй алхам хийх хэрэгтэй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна