Б.БАЯРБААТАР ЕАБХАБ-ЫН АРДЧИЛСАН ИНСТИТУЦ, ХҮНИЙ ЭРХИЙН АЛБАНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАВ


Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институц, хүний эрхийн алба (АИХЭА)-ны Ардчилсан засаглал ба жендэрийн хэлтсийн дарга Юлия Нетесова тэргүүтэй төлөөлөгчидтэй өнөөдөр /2025.06.18/ уулзав.

Байнгын хорооны дарга Б.Баярбаатар уулзалтын эхэнд УИХ-д суудалтай таван намын хүрээнд парламентын болон улс төрийн намын шударга байдал сэдвээр зохион байгуулсан хоёр өдрийн хэлэлцүүлэгт оролцож, туршлагаа хуваалцсанд талархаж буйгаа илэрхийлсэн байна. 2025 он улс төрийн намуудын хувьд онцгойлон үүрэг хүлээсэн жил гэдгийг тодотгоод шинэчлэн баталсан Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу улс төрийн намууд их хурлаа хуралдуулж, хуульд нийцүүлэн дүрмээ шинэчлэх ёстойг тэмдэглэсэн юм. Энэхүү хуульд заасны дагуу анх удаа улс төрийн намуудын үйл ажиллагаанд төрөөс дэмжлэг үзүүлэлт зохицуулалт хэрэгжинэ хэмээгээд, энэ нь намуудын төлөвшилд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Тэрбээр 2023 онд Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн баталсан түүхийг танилцуулж, УИХ-ын гишүүдтэй хамтран Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг боловсруулахаар ажиллаж байгаа талаар мэдээлэл өгсөн. Мэдээж хуулийн төслийг амжилттай боловсруулан батлуулахад судалгаанаас гадна ЕАБХАБ-ын Ардчилсан институц, хүний эрхийн албаны мэргэжилтнүүдийн зөвөлгөө чухал үүрэгтэй гэдгийг онцолсон.

ЕАБХАБ-ын Ардчилсан институц, хүний эрхийн албаны Ардчилсан засаглал ба жендэрийн хэлтсийн дарга Юлия Нетесова, Хоёр өдрийн турш парламентын болон улс төрийн намын шударга байдлын талаар хэлэлцсэн арга хэмжээг амжилттай зохион байгуулсан Ёс зүй, дэгийн байнгын хороо, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн удирдлагад талархал илэрхийлээд, хэлэлцүүлэг улс төр, захиргаа, судалгаа, зохион байгуулалтын хувьд өндөр түвшинд болж өнгөрснийг онцолсон юм.

Хатагтай Юлия Нетесова, ардчиллын түүхэн амжилт, алдааг судлах маш том орон зай байгааг дурдаад, зорилго, төлөвлөгөө, амлалт гээд бүх зүйл нь тодорхой парламенттай хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийлэв.

Хоёр өдрийн хэлэлцүүлгийн арга хэмжээ эрч хүчтэй, санаачилгатай байсан хэмээгээд хэлэлцүүлэгт оролцогчид тодорой дүрэм журамд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байсныг тодотгосон.

Уулзалтын үеэр судалгаа хийх, туршлага солилцох, улс төрийн намыг зөв төлөвшүүлэх, авлига, ашиг сонирхлыг бууруулах, нээлттэй байдал, ил тод байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцсон байна. 

Уулзалтад УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь нар оролцжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЖОД ЛҮЙЖИН ИХ ЕРӨӨЛ, НОМЫН ХУРИМ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД 7 ХОНОГИЙН ТУР… 1 цагийн өмнө
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНИЛЦЛАА 1 цагийн өмнө
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 2 цагийн өмнө
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 4 цагийн өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 5 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 5 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… 23 цагийн өмнө
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… Өчигдөр
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … Өчигдөр
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… Өчигдөр
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА Өчигдөр
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… Өчигдөр
ЭЭЖ ОХИН ХОЁРЫН 36 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ХҮРТСЭН ТИТЭМ 2025/12/05
МИАТ: СИНГАПУР РУУ ЗОРЧООД СЕНТОЗА АРЛЫН ТАВАН АЛДАРТАЙ ГАЗРЫН 1-ЭЭР Ү… 2025/12/05
ХААН ЧАРЛЬЗИЙН КЕЙТ МИДДЛТОНД ХАНДСАН ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ ОЛОН САЯ ХҮНИЙГ… 2025/12/05
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ РОМЫН ПАП XIV ЛЕО НАР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, Ц… 2025/12/05
МОДИ ПУТИНД ЭНЭТХЭГИЙН ЭРТНИЙ ТУУЛЬС БХАГАВАД ГИТАГИЙН ОРОС ХЭЛ ДЭЭРХ … 2025/12/05
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛЧУУД АА, БИД ЧАДЛАА 2025/11/23
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
11 НАСТАЙ Ц.АНАНД НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШАТРЫН ТҮРГЭВЧИЛСЭН ТОГЛОЛТЫН УЛСЫ… 2025/11/23
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
Ж.МИШЭЭЛ SILK WAY STAR УРАЛДААНЫ ЯЛАГЧ БОЛОХОД ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Б.С… 2025/11/23