Хумхынхан энэ сард зарим талаар хоосролыг мэдэрч магадгүй, энэ нь тухайн мөч хүртэлх даалгавраа биелүүлсэнтэй холбоотой байж мэднэ. Магадгүй та шинэ сонирхол, шинэ зорилгыг хайх хэрэгтэй болно. Энэ нь сайн, учир нь танд хангалттай их боломж байна. Дассан зүйлдээ шигдэхээ больж, илүү өргөн хүрээтэй харж, үйлдэл хийхийг хичээгээрэй. Хэрэв та хувийн бизнестэй бол өөрийн хүрээгээ тэлж өргөжүүлэх талаар анхаарах хэрэгтэй. Харин хувийн бизнесгүй бол хийж буй ажлаасаа түр холдоод үзэхэд гэмгүй. Ийнхүү дассан сурсанаасаа холдох нь асуудлыг өөр өнцгөөс харахад тусална. Магадгүй ажлаа солих нь ч зөв сонголт байж мэднэ. Гэхдээ энэ нь том өөрчлөлт учир үүнд бэлэн байгаа эсэхээ сайтар эргэцүүлэхийг зөвлөе.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна