Жинлүүрийнхэн энэ сард жинхэнээсээ тайвшрах боломжтой. Энэ үед юу ч тохиолдохгүй гэж хэлж болохгүй, амаргүй зүйлс таарч мэдэх ч танд нэг их асуудал үүсгэхгүй бололтой. Ажлын талбарт та шинэ үүрэг хүлээж магадгүй, үүнд бэлэн байх хэрэгтэй. Хэрвээ та хувийн бизнестэй бол далд үлддэг хэсгүүддээ анхаарал хандуулахаа бүү мартаарай. Бүх зүйлс хэвийн мэт харагдаж байгаа үед хамгийн сүүлд дурсдаг зүйлсдээ анхаарал тавиад үзэхэд гэмгүй. Энэ нь хувийн харилцаанд ч хамаатай. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд бүх зүйл хэвийн байна. Ганц бие хүмүүс ч тайван байж аз жаргалтай мөчүүдийг мэдрэх боломжтой. Гэхдээ ямар нэгэн таагүй зүйл тохиолдвол дэргэд байгаа хүмүүсийг буруутгахыг бүү яараарай. Юун түрүүнд тодорхой бус нөхцөл байдалд үүнийг анхаарахыг зөвлөе.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна