Арслангийнханд энэ сард төдий л аз таарахгүй байж мэдэх ч үүнд санаа зовох шаардлагагүй. Угаасаа бүх үед аз таарна гэж үгүй нь тодорхой бөгөөд зургадугаар сар та дотогшоо өөртэйгээ ярилцах боломж олдох бөгөөд энэ нь их орлого олохоос ч хамаагүй үр дүнтэй болно. Ажлын талбарт томоохон төсөл арга хэмжээ, чухал үйл явдлууд байхгүй байлаа ч анхаарлын төвөөс гаргахгүй байх нь чухал. Гэр бүлтэйгээ илүү их цагийг өнгөрөөх нь танд энэ үед хэрэгтэйг санаарай. Мэдрэмжтэй байж, бусдыг сонсох, тэднийг ойлгоход суралцах нь амьдралыг тань сайжруулах төдийгүй олон асуудалд туслах болно. Эргэлзээгээ бодитойгоор шүүн тунгааж, үнэхээр хүсэагүй зүйлсээ хийх хэрэггүй гэж зөвлөе.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна