МОНГОЛ-АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО


Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар халж хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2025 оны 5-р сарын 26-ны 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +16...+21 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +28…+33 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +24…+26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +25…+27 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +23…+25 градус дулаан байна.

2025 оны 5-р сарын 27-ноос 5-р сарын 31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

27-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 30-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, уулаараа нойтон цас орж, цасан шуурга шуурна. 27-нд нутгийн баруун хагаст, 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зарим газраар, 30-нд говь, талын нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст халж, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +17...+22 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +30…+35 градус, бусад нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна. 29, 30-нд ихэнх нутгаар сэрүүснэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ЭСРЭГ ВАКЦИНЫГ 6-8 САРТАЙ ХҮҮХДҮҮДЭД ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ 1 цагийн өмнө
Б.БОЛДБААТАР: ХАЙРАН САЙХАН ГЭМ ЗЭМГҮЙ ХҮЛГҮҮД МИНЬ 2 цагийн өмнө
ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ОРЛОГО БАРЬЦААЛСАН ЗЭЭЛИЙН ӨР, ОРЛОГЫН ХАРЬЦААНЫ … 3 цагийн өмнө
АУТИЗМЫН ХҮРЭЭНИЙ ЭМГЭГИЙН ОНОШИЛГООГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧЛЭХ БОЛОМЖ НЭЭГД… 5 цагийн өмнө
УЛААНБУРХАН ӨВЧНИЙ 7174 ТОХИОЛДОЛ БАТЛАГДЖЭЭ 6 цагийн өмнө
ИХ ТОЙРУУГИЙН АВТО ЗАМААС САМБУУГИЙН ГУДАМЖ ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХААЖ, ШИНЭЧИ… 9 цагийн өмнө
Г.ЗАНДАНШАТАРЫГ ГИШҮҮДИЙН 92.3 ХУВИЙН САНАЛААР ЕРӨНХИЙ САЙДААР ТОМИЛЛО… 9 цагийн өмнө
ТӨВИЙН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТАГ, ГОВЬ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР … 9 цагийн өмнө
ҮЕРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛЭХИЙГ АНХААРУУЛЖЭЭ Өчигдөр
Э.ДАВААЖАМЦ ЭХ ОРНЫХОО ХОЙД ЦЭГ МОНГОЛ ШАРЫН ДАВААГ ЗОРИЛОО Өчигдөр
ОНЦГОЙНХОН ӨНГӨРСӨН САРД 30 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЖЭЭ Өчигдөр
УЛААНБУРХАН ӨВЧНИЙ 6836 ТОХИОЛДОЛ БАТЛАГДЖЭЭ Өчигдөр
АЗИЙН ХОТУУДЫН АРДЫН УРЛАГ, ГАР УРЛАЛЫН НААДАМ 13-15-НЫ ӨДРҮҮДЭД БОЛНО Өчигдөр
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ГОВИЙН АЙМГУУДЫН БАРУУН ХЭСГЭЭР … Өчигдөр
ХҮНДЭТГЭЛИЙН ЖАГСААЛ БОЛОХ 21-22 ЦАГИЙН ХООРОНД ЗАРИМ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИ… 2025/06/11
ӨНӨӨДӨР БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧЭН ӨДӨР 2025/06/11
БАРУУН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ХЭСЭГ, ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ЗАРИМ ГА… 2025/06/11
ЁС ЗҮЙ, ДЭГИЙН БАЙНГЫН ХОРОО ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ТАЛ… 2025/06/10
Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДААР ТОМИЛОХ САНАЛ ОРУУЛЛАА 2025/06/10
ТӨВ ШУУДАНГИЙН УУЛЗВАРЫГ ХААЖ, ШИНЭЧИЛНЭ 2025/06/10
Их Уншсан
2025 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН ЗУРХАЙ -ХОНИНЫ ОРД 2025/06/01
2025 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫ ОРД 2025/06/01
ААТАЙ АМТАЙ АВАРГЫН 1963 ОНД СЭТГҮҮЛД ГАРСАН ЗУРАГ 2025/06/04
2025 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН ЗУРХАЙ-ИХРИЙН ОРД 2025/06/01
2025 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫН ОРД 2025/06/01
2025 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН ЗУРХАЙ - МЭЛХИЙН ОРД 2025/06/01
2025 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД 2025/06/01
2025 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН ЗУРХАЙ- ҮХРИЙН ОРД 2025/06/01
ТАНИЛЦ: ХҮҮХДИЙН БАЯРААР ӨӨРЧЛӨЛТ ОРОХ НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЧИГЛЭЛҮҮД 2025/05/30
2025 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫ ОРД 2025/06/01
2025 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/06/01
ЭЕРЭГ: ОДОНГОО АВАХДАА ХҮНДЭТ ХАРУУЛД ЗОГСОО ХҮҮТЭЙГЭЭ ТААРСАН ЭЭЖ 2025/05/30
2025 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/06/01
2025 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН ЗУРХАЙ- ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/06/01
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН, ЗҮҮН АЙМГУУДЫН ӨМНӨД ХЭСГЭЭР БОРОО ОРНО 2025/05/30