Монголын Үндэсний Бөхийн Холбооны дүрэмд заасны дагуу МҮБХ-ны тэргүүн нь гурав хүртэл дэд тэргүүнтэй байж болох бөгөөд тэргүүний санал болгосноор тэргүүлэгчид хэлэлцэн, баталгаажуулдаг.
Уг дүрмийн дагуу Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүний санал болгосноор МҮБХ-ны тэргүүлэгч, Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн гишүүн, Монгол Улсын харцага Даш-Очирын Батболдыг МҮБХ-ны дэд тэргүүнээр ажиллуулахаар тэргүүлэгчдийн хурлаар баталгаажуулжээ.
Д.Батболд харцага МҮБХ-ны орон нутгийн асуудал хариуцсан дэд тэргүүнээр ажиллана.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна