М.БАДАРЧ ЗАДАРСАН УУ, МОНГОЛЫН ДОПИНГИЙН ТОГТОЛЦОО БАЛАРСАН УУ?


Улсын арслан Мягмарын Бадарчийн допинг хэрэглэсэн эсэх асуудал Монгол даяарын яриа болж хувираад удаж байна. Жилдээ ганц болдог төрийн наадмын түрүү хүртсэн бөхийн тухай яриа болохоор тэгэлгүй ч яахав.

Өнөөдөр Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитраас энэ хэрэг дээр шийдвэрээ гаргалаа. Шийдвэр Үндэсний Их баяр наадмын зохион байгуулах хорооноос гаргасан барилдах эрхийг нь 4 жилээр хасах шийдвэрийг хэвээр үлдээнэ гэж гарлаа. Өөрөөр хэлбэл, одоо Олон улсын спортын арбитрын шүүхэд давж заалдах ганц л боломж М.Бадарчид үлдэж байгаа юм. Хэрвээ давж заалдахгүй гэвэл дөрвөн жилдээ барилдах эрхгүй болж байна.

Гэхдээ М.Бадарч өнөөдрийн шийдвэрийг сонссоныхоо дараагаар “Олон улсад давж заалдана. Энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгдлээ. Ингэснээр Спортын арбитрын  / Court of Arbitration for Sport / шүүхэд давж заалдах шинжтэй. Хэрвээ тэгвэл Монголын спортод нүүрлээд буй допингийн олон асуудалд но байдаг эсэхийг илчлэх боломж олдож мэдэх юм.

Жишээлбэл, допингийн шинжилгээ авахдаа процедурын алдаа гаргадаг уу? Яагаад тийм олон хоногоор сорьцын хариу хойшилж ирдэг вэ? Шинжилгээний сорьцыг өөрчлөх боломж байсан уу? байдаг уу? МОНАДА-гийн үйл ажиллагаа зөв явсан уу? Зөв явж байгаа юу? гэх олон асуултад М.Бадарчийн асуудал хариу өгөх боломж өгч мэдэх юм.

М.Бадарчийн хувьд үнэнийг Олон улсад гаргаж шийдвэрлүүлээд дахин ялагдлаа гэхэд барилдах эрхээ хасуулсан нь хэвээрээ л үлдэх болно. Ногдох шийтгэл нэг л янз.

Харин түүнээс шинжилгээ авсан байгууллага, үйл ажиллагааны явц, дүгнэлт, шийдвэр гаргаж буй байдал зэрэг олон асуудалд алдаа, но байгаа эсэхийг олж мэдэх боломж гарч байна уу гэж олзуурхаж байна. Учир нь үүн дээр эргэлзсэн, хардсан үзэл бодол байдаг.

Өнөөдрийн хурал дээр М.Бадарчийн талд гэрч гарч ирсэн. Фитнесст хамт явдаг нэгэн хүн санаандгүйгээр түүнд зүрхний Панангин гэх эмийг өгөх гээд андуурч өөр эм өгснөөр биед нь допингийн төрлийн бодис орсон байх магадлалтай гэж тэрхүү гэрч мэдэгдлээ. Гэвч гэрчийн энэхүү мэдүүлгийг Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитр шийдвэртээ нөлөөлөх мэдүүлэг гэж үзсэнгүй бололтой.

Ер нь М.Бадарчийг буруутгах бол хамгийн энгийн, хамгийн хялбар зам. Буруутай бол шийтгэлээ үүрээд, дөрвөн жилдээ барилдахгүй, өөр амьдралын мөр хөөгөөд л явчихна. Харин түүний гарган тавьсан асуудлууд, өнөөдрийн гэрчийн мэдүүлэг зэрэг бол цаашид хүмүүс анхаарч авах, заримыг нь бүр мөрдөн шалгах ч үндэслэлтэй мэт санагдана.

Тухайлбал, улсын наадмын тавын даваанд М.Бадарчид 800 сая төгрөг санал болгоод, унаж өгөхийг хүссэн гэж өөрөө ярьсан. Энэ хэргийг задалж, шалгаж үзэхэд илүүдэх зүйлгүй бодож байна. Олон жилийн турш цолны найрааны тухай цуу яриа түгдэг ч гэлээ хэн нэгэн бөх дээр авлига, хээл хахуулийн хэрэг нээж, илрүүлсэн явдал нэг ч байхгүй. Мөн гэрчийн мэдүүлгийг шууд үгүйсгэж болохгүй. Үнэн эсэхийг нь магадлах шаардлагатай.

Сүүлийн 20 гаруй жилийн турш Улсын наадмаар допингийн шинжилгээ авахад олон бөх хэрэглэсэн нь илэрсэн. Зарим нь цолоо хураалгасан бол зарим нь 11 сар л барилдах эрхээ хасуулаад өнгөрч байсан бодит түүх бий. Хамгийн гол нь аавын хүүг алагчлалгүй, асуудлыг нэг хууль, нэг дүрмээр шийдэж, бүгдэд тэгш тэнцвэртэй хандахыг олон нийт олон жилийн турш шаардсаар байна.

.

Р.Гэгээ

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЖОД ЛҮЙЖИН ИХ ЕРӨӨЛ, НОМЫН ХУРИМ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД 7 ХОНОГИЙН ТУР… 47 минутын өмнө
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНИЛЦЛАА 1 цагийн өмнө
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 2 цагийн өмнө
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 4 цагийн өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 4 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 5 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… 23 цагийн өмнө
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… Өчигдөр
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … Өчигдөр
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… Өчигдөр
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА Өчигдөр
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… Өчигдөр
ЭЭЖ ОХИН ХОЁРЫН 36 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ХҮРТСЭН ТИТЭМ 2025/12/05
МИАТ: СИНГАПУР РУУ ЗОРЧООД СЕНТОЗА АРЛЫН ТАВАН АЛДАРТАЙ ГАЗРЫН 1-ЭЭР Ү… 2025/12/05
ХААН ЧАРЛЬЗИЙН КЕЙТ МИДДЛТОНД ХАНДСАН ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ ОЛОН САЯ ХҮНИЙГ… 2025/12/05
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ РОМЫН ПАП XIV ЛЕО НАР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, Ц… 2025/12/05
МОДИ ПУТИНД ЭНЭТХЭГИЙН ЭРТНИЙ ТУУЛЬС БХАГАВАД ГИТАГИЙН ОРОС ХЭЛ ДЭЭРХ … 2025/12/05
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛЧУУД АА, БИД ЧАДЛАА 2025/11/23
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
11 НАСТАЙ Ц.АНАНД НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШАТРЫН ТҮРГЭВЧИЛСЭН ТОГЛОЛТЫН УЛСЫ… 2025/11/23
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
Ж.МИШЭЭЛ SILK WAY STAR УРАЛДААНЫ ЯЛАГЧ БОЛОХОД ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Б.С… 2025/11/23