Монгол Улсын нийт хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Монгол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76.7 бол анхны гэрлэлтийн дундаж нас 26.7 байна.
2024 онд төрсөн нийт хүүхдийн 48.6 хувь нь эмэгтэй. Улсын хэмжээнд хамгийн өндөр настай эмэгтэй 108 настай ахмад байна.
Түүнчлэн ААНБ-ын удирдах албан тушаалд ажиллаж буй нийт ажиллагчдын 42.3 хувь нь эмэгтэйчүүд байгаа ажээ. Эмэгтэйчүүдийн дундаж цалин 2.2 сая төгрөг байгаа бол эрчүүдийнх 2.8 сая байгаа юм.
Эмэгтэйчүүдийн хамгийн түгээмэл нэр нь Хулан, Мишээл, Номин-Эрдэнэ байна.
Сонирхолтой нэрийн статистикаас харвал Сарнай нэртэй 2370, Март 1002, Цэцэг 337, Марта 144, Сайхан 61, Гоо 34, Үзэсгэлэн 9, Гуа 6, Үзэсгэлэнт 5, Бүсгүй, Мартыннайман нэртэй тус бүр 1 хүн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна