Монгол Улсад 2025 оны 2 дугаар сарын 13-ны байдлаар 100 болон түүнээс дээш настай нийт 159 иргэн байна. Тэдний 32 нь эрэгтэй, 127 нь эмэгтэй ажээ.
Нийслэлд 70, орон нутагт 89 нь амьдардгаас хамгийн олон өндөр настантай аймаг, дүүргийг онцолвол Баянзүрх дүүрэгт 18, Хан-Уул дүүрэгт 14, Өвөрхангай аймагт 11, Баян-Өлгий аймагт 8 нь оршин сууж байна. Улсын хэмжээнд хамгийн өндөр настан 108 настай гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.
Сонирхолтой статистик дурдахад манай улсад 2025 оны 2 дугаар сарын 21-ний байдлаар Хийморь нэртэй 62, Монгол 57, Шинийннэгэн 50, Цагаансар 11, Бөх 8, Хадаг 5, Идээ 2, Шинийнгурван, Шинийннайман, Хул, Айраг, Хөөрөг, Могой, Могойхүү нэртэй тус бүр 1 хүн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна