ГУРАВДУГААР ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ГОЛ СУДАСНЫ ХҮНД ХЭЛБЭРИЙН ЦҮЛХЭНГИЙН МЭС ЗАСЛЫН ЭМЧИЛГЭЭГ ЭХ ОРОНДОО НУТАГШУУЛЛАА


Улсын гуравдугаар төв эмнэлгийн гол судасны мэс заслын баг цээжний гол судасны цочмог хуулрал, Станфордын ангилал А, ДеБекей I хэлбэрийн эмгэгтэй, гол судасны хавхлагын цочмог хүнд зэргийн дутмагшил оноштой 51 настай эмчлүүлэгчид цусны зохиомол эргэлтийн гүн хөргөлтийн нөхцөлд тархины сонгомол перфузийн дор гол судасны өгсөх хэсэг, нум хэсгийн хууларсан цүлхэнг устгаж, хиймэл судсаар өгсөх болон нумын хэсгийг бүрэн солих мэс заслыг амжилттай хийжээ. 

Мөн гол судасны нумын цочмог хуулрал, титэм судасны хоёр салааны хүнд хэлбэрийн нарийсалтай 65 настай эмчлүүлэгчид гол судасны нумыг бүрэн сольж, баруун титмийн артерийн салаа болон ховдол хоорондын уруудах салааны титэм судаснуудыг хиймэл судсаар нэг зэрэг залгах мэс заслыг амь насны заалтаар яаралтай журмаар хийсэн байна. 

Эмчлүүлэгчдийн биеийн байдал сайжирч, эмнэлгээс гаран дараагийн шатны эмчийн хяналтад шилжжээ.

2024 оны 4-р улирлаас эхлэн Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй 26 бүлэг өвчин эмгэгийн оношилгоо, эмчилгээг эх орондоо бүрэн нутагшуулах зорилгоор бодит үйл ажиллагаануудыг эрчимтэй хэрэгжүүлж эхлүүлсэн билээ. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд гадаад улсад зайлшгүй эмчлүүлэх өвчний жагсаалтад багтаж буй “Гол судасны хүнд хэлбэрийн цүлхэн, цүлхэнгийн хуулрал”-ын мэс заслын эмчилгээг бүрэн нутагшуулахаар Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрх судасны мэс заслын гол судасны мэс заслын багийг БНСУ-ийн Йонсей Северанс эмнэлэг, Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн Бунданг салбар эмнэлгүүдэд нэг сарын хугацаатай дадлагажуулах сургалтад хамруулсан юм.

 Дээрх гадаад сургалтад хамрагдсан тус эмнэлгийн гол судасны мэс заслын багийн мэргэжилтнүүд өндөр хөгжилтэй улсад эзэмшсэн мэс заслын орчин үеийн арга техник, ур чадвараа ашиглан эмнэлзүйн практикт богино хугацаанд бодит үр дүн гаргаж эхэлсэн нь энэ аж. 

Гадаад сургалтын үр дүнд эмч мэргэжилтнүүд цээжний гол судасны цүлхэн болон зүрхний бусад эмгэгийн үед цусны зохиомол эргэлтийн технологи ашиглан хиймэл судсаар солих мэс засал, гол судасны нумыг хиймэл судсаар солих мэс заслыг бусад зүрхний нээлттэй мэс заслуудтай хавсран гүйцэтгэх технологуудыг ийнхүү өөрийн эх орондоо амжилттай хийж нутагшуулаад эхэлсэн байна.

Цаашид цээж - хэвлийн хавсарсан хүнд зэргийн цүлхэнг болон цүлхэн хуулралын эмгэгийг цусны зохиомол эргэлтийн нөхцөлд хиймэл судсаар бүрэн солих висцераль эрхтэнүүдийн эргэн судасжуулах мэс засал хийгээд хэвлийн гол судасны супрареналь хэсгийг хамарсан хүнд зэргийн цүлхэнгийн үед цээж хэвлийн хавсарсан хүрцээр хиймэл судсаар солих чацархайн болон бөөрний судсуудыг эргүүлэн суулгах мэс заслуудыг нутагшуулах, насанд хүрэгсдийн зүрхний мэс засалд Дель Нидо кардиоплегийн зүрх хамгаалах уусмалыг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна. 



0
angry
0
care
0
haha
1
liked
5
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.191.13
2025/02/20
0
0
Хариулах
Шинэ мэдээ
АЙЛЫН ЗОГСООЛЫГ ӨДРИЙН ЦАГААР, АЛБАН БАЙГУУЛЛАГЫН ЗОГСООЛЫГ ШӨНӨ ТҮРЭЭ… 3 цагийн өмнө
ЗАГАСТАЙН ДАВААГААР ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖЭЭ 4 цагийн өмнө
ЦЕГ: СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН 2 НАСТАЙ ХҮҮХЭДТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТӨЛБ… 5 цагийн өмнө
ХОЁР НАСТАЙ ХҮҮГ ЗУРГАА ДАХЬ ӨДРӨӨ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 5 цагийн өмнө
THE MONGOlZ ДЭД БАЙРТ ШАЛГАРАВ 5 цагийн өмнө
АРХАНГАЙ, БУЛГАН, ХӨВСГӨЛ, ӨВӨРХАНГАЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, УУЛААРАА Н… 6 цагийн өмнө
Б.БАЯРБААТАР: АХАЛЖ БУЙ АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН ХОЛБОГДОХ АСУУДЛААР ИРГЭДИЙН … 23 цагийн өмнө
ОЙ ТОГТООЛТЫН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС 18 АЛТ, 20 МӨНГӨ, 17 ХҮРЭЛ МЕДАЛЬ … Өчигдөр
ХҮҮГИЙН ГЭРЭЭС АЛГА БОЛСОН ГЭХ ГАЗАР ХҮРТЭЛ ЭРЭЛЧ НОХОЙН БҮЛЭГ ЭРЭН ХА… Өчигдөр
ЕСДҮГЭЭР САРЫН 22-НД НУТГИЙН ТӨВ ХЭСГЭЭР, 23-НД ЗҮҮН ХАГАСТ БОРОО, УУЛ… Өчигдөр
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ Өчигдөр
ХӨВСГӨЛД АЛГА БОЛСОН 2 НАСТАЙ ХҮҮГ ТАВ ДАХЬ ӨДРӨӨ ЭРЭН ХАЙЖ БАЙНА Өчигдөр
БАРУУН, ТӨВ, ГОВИЙН АЙMГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР БОРОО ОРНО Өчигдөр
THE MONGOLZ АВАРГЫН ТӨЛӨӨ ТОГЛОНО Өчигдөр
АРВАН МЯНГАН ЗАЛУУС WORLD CLEANUP DAY-Д НЭГДЛЭЭ 2025/09/20
ХӨВСГӨЛД АЛГА БОЛСОН 2 НАСТАЙ ХҮҮГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА 4 ДЭХ ӨДРӨӨ ҮРГ… 2025/09/20
ХҮНИЙ БОДЛЫГ ЯРИАНД ХӨРВҮҮЛЭХ ТЕХНОЛОГИЙГ АРАВДУГААР САРААС ТУРШИЖ ЭХЭ… 2025/09/20
УЛААНБААТАРТ 18-20 ХЭМ ДУЛААН 2025/09/20
THE MONGOLZ ШӨВГИЙН ДӨРӨВТ ШАЛГАРЛАА 2025/09/19
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ: ХҮҮХЭД ОЛДООГҮЙ, ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААХГҮ… 2025/09/19
Их Уншсан
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ Өчигдөр
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2025/09/18
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/09/09
БАГА ТЭТГЭВЭРТЭЙ АХМАДУУДЫН ТЭТГЭВРИЙГ ИЛҮҮ НЭМЭГДҮҮЛЖ БОЛОХ ТАЛААР СА… 2025/09/15
ЕСДҮГЭЭР САРЫН 13, 14-НД НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР СЭРҮҮСЭЖ, 15-НААС ИХЭНХ … 2025/09/09
А.БАТТУЛГА ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД АНХ УДАА ОРОЛЦОЖ, МӨНГӨН МЕДАЛЬ ХҮ… 2025/09/14
ЧАРЛИ КИРКИЙН АМИЙГ ХӨНӨӨСӨН СЭЖИГТНИЙГ БАРИВЧИЛСАН ГЭЖ ТРАМП МЭДЭГДЛЭ… 2025/09/12
Б.БАТЦЭЦЭГЛЭН: ЯМАР УЧРААС НУТАГТАА ДУУЛАХ ЭРХГҮЙ БОЛСНОО БОДООД ОЛОХГ… 2025/09/18
Л.АЛТАНЦЭЦЭГ ДЭЛХИЙН АВАРГААС ДАРААЛАН МЕДАЛЬ ХҮРТСЭН МОНГОЛЫН АНХНЫ Э… 2025/09/13
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2025/09/09
ТҮВШИНЖАРГАЛЫН ЭНХЖИН ДЭЛХИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2025/09/18
НИЙТИЙН ТЭЭВРИЙН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ҮЕ ШАТТАЙ ЧӨЛӨӨЛЖ, НЭМЭГДҮҮЛНЭ 2025/09/11
ХӨВСГӨЛИЙН ТАРИАЛАНД СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН ХОЁР НАСТАЙ ХҮҮГ ЭРЭН ХАЙЖ Б… 2025/09/18
​ГЭМТЛИЙН ЭМНЭЛГИЙН АЛСЫН ДУУДЛАГЫН БАГ ХӨВСГӨЛ, БАЯН-ӨЛГИЙД ОСОЛДСОН … 2025/09/09
Л.АЛТАНЦЭЦЭГ ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ТУЛАЛДАХААР БОЛОВ 2025/09/12