Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Хоёрдугаар сарын 14-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар ялимгүй цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч сул байна.
2025 оны 2 дугаар сарын 14-ний 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -12…-17 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Ерөө, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -7…-12 градус хүйтэн, Хангай нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 0…+5 градус дулаан, бусад нутгаар 0...-5 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. -1…-3 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 0…-2 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. -2…-4 градус хүйтэн байна.
2025 оны 2-р сарын 15-наас 2-р сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Хоёрдугаар сарын 15-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд Халх голын сав газраар, 17-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар, 18-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -15...-20 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -10...-15 градус, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -9...-14 градус, өдөртөө +3…-2 градус, бусад нутгаар шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -3...-8 градус хүйтэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна