НҮБ-ААС ХҮҮХДИЙГ АЛЬ Ч УЛИРАЛД ХУРДАН МОРЬ УНУУЛЖ, УРАЛДУУЛАХГҮЙ БАЙХЫГ ХУУЛЬ ТОГТООМЖДОО ТУСГАХЫГ САНУУЛЛАА


Хаврын морин уралдааныг сэргээх Засгийн газрын шийдвэр гарсантай холбоотойгоор НҮБ-аас МЭДЭГДЭЛ гаргажээ.

ТУС МЭДЭГДЭЛД:

"Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага нь 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Засгийн газрын хуралдааны талаарх Монгол Улсын Шадар сайдын 11 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1 хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан болон бэлтгэл уралдаан зохион байгуулахыг хориглох тухай Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоолыг хүчингүй болгох шийдвэр гаргаж, аливаа соёл, спортын арга хэмжээ, түүний дотор хурдан морины уралдааныг зохион байгуулах эсэхийг орон нутгийн удирдлагад шилжүүлэх тухай мэдэгдсэнд харамсаж байна. Хурдан морины уралдаан нь унаач хүүхдэд онцгой эрсдэл учруулдагийг санаж, хүүхдийг аливаа аюул, эрсдэлээс ямагт хамгаалах ёстой гэдэг байр сууриа дахин бататгаж, хүүхдийн эрхийг зөрчиж, амь нас, эрүүл мэндэд нь ноцтой эрсдэл учруулж болох энэхүү шийдвэрээ эргэн харахыг уриалж байна.

Монгол Улс нь НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт зэрэг олон улсын хүний эрхийн тухай суурь гэрээ, конвенцод нэгдсэн орсон НҮБ-ын гишүүн улс болохын хувьд хүүхдийн эрхийг хамгаалах, сурталчлан таниулахдаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зарчим, хэм хэмжээг дагаж мөрдөх үүрэг хүлээсэн билээ. Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай 182 дугаар конвенцод Монгол Улс нэгдсэн орсноос хойшхи хорь гаруй жилийн хугацаанд монгол хүүхэд бүрийг хүүхдийн хөдөлмөрөөс, тэр дундаа аюулгүй байдал, эрүүл мэнд, ёс суртахуунд нь хохирол учруулж болзошгүй бүх төрлийн хөдөлмөр эрхлэхээс хуулийн хүрээнд хамгаалсан юм. Эдгээр олон улсын хэм хэмжээг Монгол Улсын дотоодын хууль тогтоомждоо тусгасан бөгөөд үүний дотор хүүхдийг хүчирхийлэх, мөлжихийг хориглодог Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг дурдаж болно.

НҮБ-ын Монгол Улс дахь Удирдлагын баг нь НҮБ-ын Хүний эрхийн шинжээчдээс ирүүлсэн удаа дараагийн ажиглалт, зөвлөмжид үндэслэн 2019 оны 12 сарын 20, мөн 2021 оны 7 сарын 2-нд мэдэгдэл гаргаж, улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад албан захидал хүргүүлж байсан. Уг мэдэгдэлд дурдсанчлан хурдан морь унаач хүүхэд гэмтэх, амь насаа алдах нөхцөл байдал үүсэж байгаад туйлын их харамсаж байгаагаа үүгээр дахин илэрхийлж байна. Хурдан морины уралдаан нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулдгийг санан, Монгол Улсын Засгийн газрыг 18-аас доош насны хүүхдийг жилийн аль ч улиралд хурдан морь унуулж уралдуулахгүй байхыг хууль тогтоомж, зохион байгуулалтын үйл ажиллагаандаа тусган, шаардлагатай бүхий л арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлнэ гэдэгт Нэгдсэн Үндэсний Байгууллага гүнээ найдаж байна.

НҮБ-аас Монгол Улсын Засгийн газар, орон нутгийн засаг захиргаа, эцэг эх, асран хамгаалагч, морины эзэд, уяач, бизнес эрхлэгч, олон нийтэд хандан Монгол Улсын хүний эрхийн олон улсын гэрээний дагуу хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхийг уриалж байна. Монгол Улс дахь НҮБ нь Монгол Улсын Засгийн газар, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс хэрэгжүүлж буй Монголын бүх хүүхдэд сайн сайхан ирээдүйг бий болгож, тэдний эрхийг хамгаалахад чиглэсэн аливаа санаачилга, хүчин чармайлтыг дэмжиж ажиллахдаа хэзээд бэлэн байх болно" гэжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАРБОЗАВР БАТААР БОЛОН 28 БАГЦ ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОРЫГ ЭРГҮҮ… 3 цагийн өмнө
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ХЯТАДЫН АРДЫН БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХАМТЫН АЖ… 6 цагийн өмнө
БНСУ-Д АМЬДАРЧ БУЙ МОНГОЛ ИРГЭДЭД ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ ОЛГОХОД… 6 цагийн өмнө
504000 АХМАДЫН ТЭТГЭВЭР ДУНДЖААР 215 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭНЭ 9 цагийн өмнө
Т.МӨНХ-ЭРДЭНЭ: ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙГ УЛС ТӨРИЙН НӨЛӨӨГҮЙГЭЭР ТОМИЛЖ АЖИЛЛУУ… 12 цагийн өмнө
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН БИЕ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ УУЛЗАВ 16 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 24-26 ХЭМ ДУЛААН 17 цагийн өмнө
ОЛОН ЖИЛ ТӨЛСӨН НЬ ӨНДӨР ТЭТГЭВЭР АВДАГ ШУДАРГА ТОГТОЛЦОО РУУ ШИЛЖИХ Х… Өчигдөр
БОГДХАН УУЛАНД ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ХИЙХ ТУЛ 14 ХОНОГ АЛХАХГҮЙ БАЙХЫГ З… Өчигдөр
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН Өчигдөр
Н.УЧРАЛ: ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД ХАЛДСАН НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ЧӨЛ… 2026/06/09
C.БЯМБАЦОГТ: ХЭВЛЭН НИЙТЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨНД ХАЛДАЖ, АСУУДАЛД ҮЗЭМЖЭЭР ХАНД… 2026/06/09
ТӨК-ИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ЗУРГИЙГ НИЙТЛЭЛД АШИГЛАСАН РЕДАКЦИЙГ 20 САЯАР … 2026/06/09
САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛН… 2026/06/09
УЛААНБААТАРТ 19-21 ХЭМ ДУЛААН 2026/06/09
ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭ ГАР УТАСНААС ХЯНАДАГ, УДИРДДАГ БОЛЛОО 2026/06/08
БАЯН-ӨЛГИЙН АЛТАЙ, ХОВДЫН БУЛГАН СУМАНД ШҮЛХИЙ ӨВЧНИЙ ШИНЭ ХЭВШИЛ ОНОШ… 2026/06/08
ОНЦГОЙНХОН 12 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЖ, УТААЖИЛТЫН БҮСЭЭС 167 … 2026/06/08
ШИНЭ ЦЭРГҮҮД ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮ… 2026/06/08
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 17-19 ХЭМ ДУЛААН 2026/06/08
Их Уншсан
ЦЭНДИЙН ЦОГТЫГ ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧЭЭР ТОМИЛУУЛАХ САНАЛЫГ ЕРӨНХИ… 2026/06/03
УУРХАЙН ЦООНОГТ УНАСАН ГУРВАН НАСТАЙ ОХИНЫ ЦОГЦСЫГ ГАРГАН, ЦАГДААГИЙН … 2026/05/30
ӨНӨӨДӨР БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧЭН ӨДӨР 2026/05/31
МИАТ: УЛААНБААТАР-ТОКИО-УЛААНБААТАР ЧИГЛЭЛД 3-НЫ ӨДӨР ХИЙХ НИСЛЭГИЙГ 4… 2026/06/02
ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙГ СОНГОХ АСУУДЛЫГ ХЭЛЭ… 2026/06/03
ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ… 2026/06/04
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 11-13 ХЭМ ДУЛААН БАЙНА 2026/06/01
УЛААНБААТАРТ ҮДЭЭС ХОЙШ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 21-23 ХЭМ ДУЛААН 2026/05/30
МАНАЙ ХҮН АМЫН 1.3 САЯ БУЮУ ГУРВАН ХҮН ТУТМЫН НЭГ НЬ ХҮҮХЭД БАЙНА 2026/06/01
УЛААНБААТАРТ 13-15 ХЭМ ДУЛААН 2026/06/05
МАТЕМАТИКИЙН AI-KHWARIZMI ОЛИМПИАДААС 1 АЛТ, 2 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ Х… 2026/06/07
ОРОН СУУЦНЫ БАНК БАЙГУУЛЖ, ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ТӨРӨЛЖҮҮЛЭХ ЗОХИЦУУЛАЛТ Б… 2026/06/03
УЛААНБААТАРТ 15-17 ХЭМ ДУЛААН 2026/06/06
ОРОН СУУЦНЫ ЗАХИАЛГАТАЙ ХОЛБООТОЙ ЗАЛИЛАНГ ТАСЛАН ЗОГСООХ ХУУЛИЙН ТӨСӨ… 2026/05/29
УЛСЫН БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ОНЦГОЙ АНХААРНА 2026/05/30